Хуай (Хятад: 淮河) — Хятадын дорнод нутгаар Хатан гол, Хөх мөрөн хоёрын голоор урсдаг мөрөн юм.

Хуай мөрөн
Мөрний сав газрын зураг

Хятадын уламжлалт өмнөд, умард нутгийн зааг нь энэхүү Хуай мөрөн болон Чинь нуруу болдог.

Хуай мөрний урт — баруунаас зүүнш 1100 км, сав газрын талбай — 174 мянган км2.

Хөнань мужийн Тунбай уулнаас эх авч, Аньхуй, Жянсүгээр урсан Жяндү орчим Хөх мөрөнд цутгана.

1951-1952 онд мөрний дундах Хунзө нуураас Шар тэнгистэй холбосон суваг татаж усалгаанд ашигладаг болсон.