Хотон (үндэстэн)

(Хотон үндэстэн-с чиглүүлэгдэв)
Энэ үндэстэнг бусад Хотонгоос ялган таниарай.

Хотон (аль эсвэл Хуй; Хятадын хотон, хуй хуй; Төв Азид Дунган гэгддэг;[1] монгол бичгээр qotong - хотонг; хятадаар 回族 - huí zú, дуудлага нь хуэи зуү; англиар Hui) — БНХАУ-ын иргэн, Ислам шүтлэгт, Хятад хэл-угсааны ард түмэн, 10.6 сая хүнтэй үндэстэн. Хятадад ялган бүртгэдэг нэр бүхий 56 ард түмний дундаас 3-р олон (Хятад, Жуан хоёроос цөөн, Манжаас олон) тоотой Хотон үндэстэн БНХАУ-ын бүх хүн амын 0.79%-г эзлэж, 2000-2010 оны хоооронд 758 мянгаар нэмэгдэж 10,586,087-оор тоологджээ. Хотонгуудын төрөлх хэл нь Хятад хэл болохоор тэднийг Хятад үндэстний Ислам шашин шүтдэгээрээ ялгардаг тасархай гэж ойлгох бөгөөд Хотон Хятад гэж тодотгон хэлэхэд буруудахгүй. Тэд Хятад улсын олон муж, оронд жигд олноор тархсан. Гэхдээ өрнө-умар хэсэг буюу Ниншя - Хотонгийн өөртөө засах орон (бүх Хотон үндэстний 19% буюу 2 сая), Ганьсү муж (1.2 сая), Хөхнуур муж (760 мянга), Шинжаан - Уйгурын ӨЗО (840 мянга) болон Хэнань, Шаньдун, Хэбэй, Юньнань зэрэг мужид олон тоогоор оршин сууж байна. Уйгур, казах, Дуншян, Киргиз, Тажик зэрэг Хятад дахь бусад хотон (мусульман) ард түмэн энэхүү Хотон үндэстнээс тусдаа бүртгэгддэг. Тан, Сүн, Юань улсын үеэс Араб, Перс, Дундад Азиас худалдаа, ноён, түшмэл, төрийн албатай ирсэн хүмүүс нутгийн Хятад голдуу улстай гэр бүл болон суусаар Хотон үндэстэн үүссэн гэж таадаг. Ислам шашны зан үйлийг ёсчлон дагадаг тул соёл, идээн ундаан, зан заншлын хувьд яг Хятадуудаас арай л өөр байдаг. Дундад Иргэн Улсын цэргийн эрхтний тэмцлийн үед Хөхнуур, Ганьсү, Ниншя хавийг Ма (Мухаммедийг төлөөлдөг) овогт хэд хэдэн Хотон цэргийн дарга эзэн мэдэж байжээ.


Хотон үндэстэн
Томоохон хүн амтай улсууд
Хэлнүүд
Уйгур хэл, Хятад хэлний олон аялгуу
Шашин
Ислам
Холбоотой угсаатны бүлэг
Дунган ястан, Хятад үндэстэн

Зураг засварлах

Эх сурвалж засварлах