Хорт утааны баг

Хорт утааны баг нь хүний амьсгалын замын эрхтэнг хорт утаа, химийн хортой ууршилт, тоосноос хамгаалах үндсэн зориулалттайгаар цэрэг ба энгийн хэрэглээний хэрэгсэл юм. Энэ баг нь нэг удаагийн хэрэглээний болон олон удаагийн хэрэглээний зориулалттайгаар хийгддэг. Энэ багны агаар шүүж цэвэршүүлэх ба бэлэн агаарын хангамжтай гэсэн үндсэн 2 төрөл байдаг. Анх I-р зуунд эртний Ромын уурхайнуудад малын дотор эрхтний хальсаар хийсэн агаар шүүх анхны оролдлогууд түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. 1700-1800 онуудад Европын дайн байлдааны нөхцөлд цэргүүдийг хамгаалах зорилгоор битүү даавуугаар нүүрийг нь битүүлж нүд харах зай үлдээж агаар шүүж цэвэршүүлэх хийцүүд ашиглагдаж байжээ. Дэлхийн 1-р дайнд Германууд анх химийн зэвсэг хэрэглэж эсрэг талынхнаа дайрсан нь хорт утааны багыг технологийн шинэ шатанд хүртэл хөгжүүлэх түлхэц болжээ.

Хорт утааны баг

Монгол улсад агаарын бохирдолд хорт утааны багны хэрэглээ засварлах

Монгол улсын төв суурин хотууд сүүлийн жилүүдэд утаа эрс ихэсч амьсгалын замын аюултай нөхцөл байдал үүсгэсэн учир иргэд цөөвтөр хэмжээгээр гаднаас оруулж ирсэн төрөл бүрийн PМ2,5 шүүх стандартын зориулалтын хорт утааны багыг хэрэглэх болов. РМ2,5 нь утааны 2,5 микрометрээс дээшихийг шүүж авах стандарт хэмжээ юм. Бүх утааны зориулалтын багнууд энэ РМ2,5-ийг боодол дээрээ заасан ба шүүх чадвартай гэдгийг дурьдсан байх ёстой аж.

Сургалт ба эргономик засварлах

Гаргасан агаар нь нүүрстөрөгчийн давхар исэл агуулдаг; энэ агаар маскыг дүүргэдэг. Хэрэв амьсгалсан бол нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрч болно.[1][2][3] (Аюулгүй концентраци: 8 цагийн дотор 0.5%; 15 минутын дотор 1.4%[4]). Үр дүн нь толгой өвдөх өвчин юм[5]. Амьсгалын аппаратыг удаан хугацаагаар хэрэглэх нь арьсны үрэвсэл үүсгэдэг[6].

  1. E.J. Sinkule, J.B. Powell, F.L. Goss (2013). "Evaluation of N95 respirator use with a surgical mask cover: effects on breathing resistance and inhaled carbon dioxide". Annals of Occupational Hygiene (in англи). Oxford University Press. 57 (3): 384–398. doi:10.1093/annhyg/mes068. ISSN 2398-7308. PMID 23108786.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  2. R.J. Roberge, A. Coca, W.J. Williams, J.B. Powell & A.J. Palmiero (2010). "Physiological Impact of the N95 Filtering Facepiece Respirator on Healthcare Workers". Respiratory Care. American Association for Respiratory Care (AARC). 55 (5): 569–577. ISSN 0020-1324. PMID 20420727.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  3. Sinkule E., Turner N., Hota S. (2003). "Automated breathing and metabolic simulator (ABMS) CO2 test for powered and non-powered air-purifying respirators, airline respirators, and gas mask". American Industrial Hygiene Conference and Exposition, May 10-15, 2003 (in англи). Dallas, Texas: American Industrial Hygiene Association. p. 54.{{cite book}}: CS1 maint: multiple names: authors list (link) copy
  4. Попова Анна (эдитор) (2018). "Бодис # 2138 Нүүрстөрөгчийн давхар исэл". Ариун цэврийн стандартууд 2.2.5.3532-18 Ажлын хэсгийн агаар дахь хортой бодисын зөвшөөрөгдөх хамгийн их концентраци [ГН 2.2.5.3532-18 Предельно допустимые концентрации (ПДК) вредных веществ в воздухе рабочей зоны] (in орос). Москва: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдалд хяналт тавих холбооны алба (Роспотребнадзор). p. 170. Archived from the original on 2022-03-11. Retrieved 2020-10-17.
  5. E.C.H. Lim, R.C.S. Seet, K.‐H. Lee, E.P.V. Wilder‐Smith, B.Y.S. Chuah, B.K.C. Ong (2006). "Headaches and the N95 face-mask amongst healthcare providers". Acta Neurologica Scandinavica (in англи). John Wiley & Sons. 113 (3): 199–202. doi:10.1111/j.1600-0404.2005.00560.x. ISSN 0001-6314. PMID 16441251.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  6. Chris C.I. Foo, Anthony T.J. Goon, Yung-Hian Leow, Chee-Leok Goh (2006). "Adverse skin reactions to personal protective equipment against severe acute respiratory syndrome – a descriptive study in Singapore". Contact Dermatitis (in англи). John Wiley & Sons. 55 (5): 291–294. doi:10.1111/j.1600-0536.2006.00953.x. ISSN 0105-1873.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)