Хориотой хот (англи. Forbidden city; Ханзаар: 紫禁城; Галигаар: Zǐjin chéng), монголчуудын уламжлалт нэршлээр Бор хот нь Бээжин дэх хааны ордон юм. Хятад улс 1949 онд социалист дэглэмтэй улс болсноор уг хааны ордны цогцолборыг музей болгосон юм. Хориотой хотод Мин, Чин улсын хаад амьдарч төрийн хэргийг шийддэг байв.

Хориотой хот*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Хориотой хотын төв талбайд орших Ихэд найралдах харш
Улс ХятадХятад Хятад
Төрөл Соёлын
Шалгуур i, ii, iii, iv
Дугаар 439
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1987  (11-р чуулган)
Сунгалт 2004
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.
Хориотой хотын товч танилцуулга засварлах

Хориотой хот нь Мин гүрний хаанчлалын үеэс эхлэн Чин гүрний хаанчлалыг дуустал Хятадын хамгийн чухал газар байсан юм. Энэ нь Бээжин хотын төвд байрладаг бөгөөд одоо “Ордон Музей” болоод байгаа билээ. Бараг 500 зуун жилийн турш Хориотой хот нь эзэн хаад болон тэдний гэр бүлийнхний хувьд гэр нь болохоос гадна төрийн хэрэг явуулах төв нь байв. 1406-1420 оны хооронд баригдсан энэхүү цогцолбор нь 980 барилгаас бүрдэх бөгөөд 720000 м2 талбайг хамаржээ. Хориотой хот нь Хятадын уламжлалт архитектурын хамгийн том жишээ болсон бөгөөд Зүүн Азийн болон бусад орнуудын архитетурын хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм. 1984 онд уг хотыг Дэлхийн өвийн санд Дэлхий дээр хадгалагдан үлдсэн хамгийн том модон барилга хэмээн бүртгэж авсан байна. 1925 оноос хойш Хориотой хот Музейн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэндээс Мин болон Чин гүрний үед бүтээгдсэн асар их урлагийн бүтээлүүдийг үзэж болно.

Хориотой хотын нэр ба түүний учир засварлах

Англи хэлээр “Forbidden City” буюу Хориотой хот гэсэн нэр нь Хятад хэлний Zijin Cheng (Ханзаар: 紫禁城; Галигаар: Zǐjinchéng; үгчилбэл "Ягаан Хориотой хот") гэсэн үгний орчуулга юм. Өөр нэгэн нэр нь “Forbidden Palace” буюу Хориотой газар юм. Zijin Cheng гэсэн үг нь их утга учиртай. Zi (紫) буюу Ягаан гэсэн үг нь Эртний Хятадад Ziwei од нэрлэгддэг байсан Хойд зүгийн одыг төлүүлсэн нэр юм. Энэ од нь эртний хятадын зурхайд Celestial Emperor (Диваажин ба тамын эзэн)–ийн тэнгэрийн гэр хэмээгддэг байжээ. Jin (禁) буюу хориотой гэсэн үг нь хааны зөвшөөрөлгүйгээр хэн ч хотоос орж болон гарч болохгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Cheng (城) гэдэг нь ханаар хүрээлэгдсэн хот гэсэн утгатай уг юм. Өнөөдөр Хятад хүмүүс энэхүү хотыг Gùgōng (故宫) буюу өвлийн ордон гэдгээр нь илүү мэдэх болжээ. Хориотой хот дотор байрлах музейг "Бээжингийн Хааны Ордон Музей" (Ханзаар: 故宫博物院; галигаар: Gùgōng Bówùyùan) гэж нэрлэдэг.

Хориотой хотын түүх засварлах

 
Мин улсын үеийн Хориотой хотын зураглал

Хориотой хот өмнө нь Юань гүрний төв байрлаж байсан газар баригдсан юм. Мин гүрнийг байгуулагдсаны дараа эзэн хаан Хунву нийслэл хотоо Бээжингээс Нанжин руу нүүлгээд Юань гүрнээс үлдсэн бүх зүйлийг шатааж хаяхыг салахыг тушаасан байна.[баримт хэрэгтэй] Гэвч түүний нас барсны дараа хүү Жу Ди буюу Юнлэ хаан нийслэлээ Бээжин руу буцаах зарлиг гаргаж, 1406 оноос Хориотой хотын барилгын ажлыг эхлүүлжээ.

Хотыг барихад нэг саяаас илүү ажилчид 14 жил зүтгэсэн байна. Барилгын материалд Хятадын баруун өмнөд зүгийн ой модноос авчирдаг маш үнэтэй гуалингууд болон Бээжингийн ойролцоо орших уурхайнуудаас гантиг чулуу авчруулж ашиглажээ. Гол танхимуудын шалыг Сүжоугаас авчирдаг алтан тоосгонуудаар бүрсэн юм. 1420-1644 он хүртэл Хориотой хот Мин гүрний эзэмшилд байсан боловч 1644 оны хавар өөрийгөө Шүнь гүрний эзэн хаан хэмээн өргөмжилсөн Ли Зичөнгийн удирдсан босогчдод эзлэгдсэн байна. Гэвч Ли Зичөн удалгүй Манж болон Ү Сангүйн нэгдсэн цэргийн хүчнээс айж ум хумгүй зугатаж оджээ. Тухайн оны 11 сар гэхэд Манжууд Хятадын умард хэсгээр ноёрхлоо тогтоож Хориотой хотод Эеэр засагчийг дахин хаанд залах ёслол үйлджээ.

Чин гүрний нөлөөн дор Хориотой хотод Бөөгийн зарим нэг элемент орж ирсэн байна.[баримт хэрэгтэй] 1860 онд буюу 2дугаар хар тамхины дайны үед францууд дайн дуустал хориотой хотод хяналтаа тогтоож байжээ. 1900 онд Нударгатны бослогын улмаас төрийн эрхийг барьж байсан Цыши хатан Хориотой хотыг бослого намжтал орхин гарж байв.

Мин гүрний 14, Чин гүрний 10 эзэн хааны гэр байсны дараа сүүлчийн эзэн хаан Пү-И хаан ширээнээсээ татгалзснаар Хориотой хот Хятадын улс төрийн төв байхаа больсон юм. 1924 онд Бээжинг эзэлсэн хятадын генерал У Пэйфүгийн шахалтаар Пүи тэргүүтэй хааны гэр бүлийг тус хотоос хөөснөөр уг хот хятадын засгийн газарт шилжсэн. Улмаар 1925 оноос Хориотой хотыг музей болгосон ажээ. 1933 онд Япон улсын Хятадад хийсэн халдлага нь хориотой хотын үнэ цэнэтэй эд зүйлсийг шилжүүлэхээс өөр аргагүйд хүргэсэн байна. Дэлхийн II дайн дууссаны дараа нүүлгэн шилжүүлсэн эд зүйлсүүд иргэж ирсэн боловч зарим хэсэг Тайваньд хадгалагдаж үлджээ. Эдгээр маш бага боловч үнэ цэнэтэй эд зүйлсүүд 1965 он хүртэл Тайваньд хадгалагдаж, Тайпэй хотын Үндэсний Музейд олон нийтэд дэлгэсэн байна. 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараагаас Хориотой хотод зарим нэг гэмтлүүд учирч байжээ. Соёлын хувьсгалын үед болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд удирдагч Жоу Эньлай Хориотой хотыг хамгаалах цэргийн баталион илгээж байжээ.[баримт хэрэгтэй]

Хориотой хотын зураглал засварлах

 
Хориотой хотын Жиншан толгодын умард хэсгээс харагдах байдал

Хориотой хот нь тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд уртаашаа 961 метр өргөнөөрөө 753 метр юм. Одоогийн байдлаар уг байгууламж үүдний өрөөнүүдийг тооцохгүйгээр 8886 залгаа өрөөнүүдтэй нийт 980 барилгаас бүрддэг.[баримт хэрэгтэй] Хэрвээ үүдний өрөөнүүдийг оролцуулбал 9999 өрөөтэй болно гэж нутгийн иргэд ярьдаг ч энэ нь судалгаагаар батлагдсан тоо биш юм. Хориотой хотыг эртний Бээжин хотын төвд байхаар зохиож барисан ажээ. Хориотой хотыг хүрээлээд Эзэн хааны хот оршдог үүнийг Дотоод болон Гадаад ордон бүрдүүлж байдаг байна.

Шашин засварлах

Шашин хааны ордны амьдралын чухал хэсгүүдийн нэг байв. Чин гүрний үед Palace of Earthly Harmony нь бөөгийн ёслол үйлдэх газар болон хувирчээ. Гэсэн ч үүнтэй зэрэгцэн Хятадын эртний Бумбын шашин ордны амьдралд чухал нөлөөтэй хэвээр байжээ. Бумбын ёсны хоёр ч сүм ордонд байсан ба нэг ордны цэцэрлэгт нөгөө нь дотоод ордны төв хэсэгт байлаа. Мөн Чин гүрний ноёрхлын үеээс эхлэн Буддын шашин давамгайлах болжээ. Төвөдийн Буддын урсгалын хэд хэдэн сүмүүд дотоод ордонд байгуулагдсан байна. Буддын шашины нөлөө ордны дотоод чимэглэлт ч тусгалаа олжээ. “Цэцгэн Бороо” гэх танхимд хамгийн их Буддын шашиныг илтгэх барилга, чимэглэл зэрэг байдаг.

Бэлгэдэл засварлах

 

Хориотой хотын дизайн нь ерөнхий төлөвлөлтөөсөө эхлээд хамгийн өчүүхэн зүйл нь хүртэл эзэн хааны сүр хүчийг илтгэхээр зохиогдсон байна.

Жишээ нь: Шар өнгө бол Эзэн хааны өнгө. Тийм учраас Хориотой хотын ихэнх барилгуудын дээвэр шар өнгийн хавтангаар хийгджээ. Зөвхөн хоёрхон барилгын дээвэр л өөр өнгөтэй. Эхнийх нь Номын өргөөний дээвэр хар өнгөтэй учир нь хар өнгө усны бэлгэдэл болдог бөгөөд ингэснээрээ галаас урьдчилан сэргийлнэ гэж үзжээ. Үүнтэй нэгэн адилаар Хуантайзигийн өргөө ногоон дээвэртэй байдаг ажээ. Ногоон өнгө нь модны бэлгэдэл бөгөөд Ханхүүг мод адил өөдлөн дэвжихийг бэлгэддэг байна. Барилгын дээврийн хөндлөн тулгуур дээр эзэн хааны бэлгэ тэмдэг болсон лууг дагуулж галт шувуу хөлөглөсөн хүний баримал байх ба баримлын тоогоор дамжуулж барилгынх нь ач холбогдлыг мэдэж болно. Гол өргөөнд 3-5 баримал байхад Ёслолын өргөөнд 10 баримал байсан байна.

Цуглуулга засварлах

Музейн үзмэрүүдийн ихэнх нь Чин гүрний үеийнх байдаг. 1925 онд хийсэн үнэлгээгээр хориотой хотод 1.17 сая гаруй үзмэрүүд байна гэсэн тооцоо гаржээ. Ордны номын санд эртний тун ховор ном судраас гадна Мин болон Чин гүрний үеийн төрийн чухал баримтуудыг хадгалдаг ажээ. 1933 оны Японы халдлагаас болж Хориотой хотын үзмэрүүдийг өөр тийш нүүлгэх хэрэг гарсан байна. Дэлхийн II дугаар дайн дууссаны дараа үзмэрүүдийг буцааж авчирсан ч Хятадад болж байсан үймээн самуунуудаас болж засгийн газар үзмэрүүдийг Тайвань руу шилжүүлжээ. 13,491 ш болгон хайрцаглсан үзмэрүүдээс 2,972 хайрцаг нь Тайпэй хотын үндэсний музейд үлдсэн бол 8000-аас илүү хайрцаг нь Бээжинд эргэж иржээ. Харин үлдсэн 2,221 хайрцгийг Нанжин хотын музейд хадгалж байна.

Зураг засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Хориотой хот – Викимедиа зураг, бичлэг, дууны сан