Хожуу Лян улс нь (хят: 后梁; пиньинь: Hòu Liáng) 907-923 оны хооронд оршин тогтнож байсан хятадын хаант улс юм. Тус улсыг Тан гүрний цэргийн жанжин Жу Вэнь байгуулсан. 907 оны зун Тан гүрний сүүлчийн хуанди Айдиг хаан сэнтийнээс нь огцоруулж, өөрийн биеэ эзэн хаанд өргөмжилж, улсын цолыг Лян (梁) гэж өөрчлснөөр хятадын түүхийн Таван гүрэн, арван ванлигийн үе эхэлдэг. Хожуу Лян улсыг 923 онд Шато түрэгийн Хожуу Тан улс мөхөөсөн. Лян улс нь хүчирхэг байхдаа одоогийн Хэнань, Шаньдуны ихэнхи нутаг, Шэньсигийн өмнөд хэсэг, Хэбэйгийн өмнөд хэсэг, Шаньсигийн зүүн өмнөд орчмын нутгийг захирч байв.

Холбоотой хуудас засварлах