Хармагнай халуу

Хармагнай халуу, Halcyon pileata, нь Азийн халуун дулаан бүсийн Энэтхэг, Хятад, Солонгос зэрэг улсад тархан нутагладаг. Амьдрах бүсийн хойд зүгийн хэсэг нь нүүдлийн шувуу ба Шри Ланка, Тайланд, Жава зэрэг газруудаар өвөлждөг. Бусад хэсгийн шувууд нь суурин байна.

Хармагнай халуу

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Зүсэгтэн
Овог: Шогширынхон
Төрөл: Halcyon
Зүйл: H. pileata
Латин нэр
Halcyon pileata
(Boddaert, 1783)

Хармагнай халуу 28 см урт, нас бие гүйцсэн нь хөх ягаандуу нуруу, хар толгой, мөр, цагаан хоолой, өвөр хэсэг нь улбар шардуу өнгөтэй. Нисэх үед далавчин дээрх том цагаан толбо нь харагдана. Эрэгчин, эмэгчин өнгө зүсээр ялгаагүй ч, бага залуу шувууд нь олон өнгө алаглаагүй байдаг.

Тэд томхон шавж, загас, мэлхий, гүрвэл зэргээр хооллоно.

Цахим холбоос засварлах

  Commons: Хармагнай халуу (Halcyon pileata) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан