Ханбогд сумМонгол улсын Өмнөговь аймгийн сум. Сумын төвөөс баруун тийш 40 км зайд, Гавилууд багийн нутаг дэвсгэрт Оюутолгойн зэсийн орд байдаг. Улаанбаатар хотоос 650 км, Өмнөговь аймгийн төвөөс 250км зайтай. Тус сумын нутагт Галбын говь байдаг монгол улсдаа тэмээнийхээ тоогоор 1-рт ордог. Галбын улаан угшлын тэмээг өсгөдөг. Ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан гэх 2 давхар, төвөд маягийн архитектуртай буддын шашны Дэмчогийн хийд тус суманд байрладаг. Тус хийдийг үзэж сонирхохоор ихэвчлэн дотоодын жуулчид тус суманд зочилдог.

Ханбогд сум
ᠬᠠᠨᠪᠣᠭᠳᠤᠰᠤᠮᠤ
Ханбогд сум Сүлд
Улс Монгол
Аймаг Өмнөговь аймаг
Газар нутаг
  Нийт15,151 км2 (5,850 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 8,533
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Саяхны арван жилийн зарим тоон өөрчлөлт[1]
Үзүүлэлт 2000 2002 2004 2006 2008 2010
Суурин хүн амын тоо 2,306 2,418 2,577 2,901 3,022 3,522
Малын тоо толгой 69,296 52,760 62,256 71,285 102,456 96,084

Зам тээвэр засварлах

Орон нутгийн нисэх онгоцны буудалтай. Агаарын замаар нийслэл Улаанбаатартай холбогддог.

Эх сурвалж засварлах

  1. Өмнөговь аймгийн статистикийн хэлтэс. Нийгэм, эдийн засгийн динамик үзүүлэлтүүд, сумдаар[permanent dead link] (2000-2010)

Цахим холбоос засварлах