Халзан түнжүү, Fulica atra, мөн Халзан түнжүүр гэгддэг байсан , нь Түнжүүрийнхэн овгийн шувуу юм.

Халзан түнжүү
Fulica atra, нас бие гүйцсэн
Fulica atra, нас бие гүйцсэн

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Тогоруутан
Овог: Түнжүүрийнхэн
Төрөл: Түнжүү, Fulica
Зүйл: F. atra
Латин нэр
Fulica atra
Карл Линней, 1758
Халзан түнжүүгийн тархалт
Халзан түнжүүгийн тархалт
Ижил утгатай нэршил

Fulica prior

Тархалт засварлах

Халзан түнжүү Европ, Ази, Австрали, Африкийн цэнгэг уст нуур цөөрөмд нутаглана. Мөн саяханаас Шинэ Зеландад нэвтрэн тархжээ. Тэд зөөлөн дулаан уур амьсгалтай газар суурин байх ба хүйтэн сэрүүн бүсийн хэсэг нь өвөл дулаан газарт нүүдэллэдэг.

Гадаад төрх засварлах

 
Энэтхэгт.

Энэ шувуу нь 36–42 см урт, нүүрний цагаан хэсгээс бусад нь хар өнгөтэй. Залуу түнжүү нь арай цайвардуу өнгөтэй, цагаандуу цээжтэй байх ба 3-4 сар хүрж байж хар өд сөд ургаж эхэлнэ. Нүүрний цагаан хэсэг нь 1 нас хүрч байж бүрэн гүйцдэг аж.

Зан авир засварлах

Халзан түнжүү усанд шумбаж сэлэн, нуур цөөрмийн хажуудах задгай газар алхан идээшлэнэ. Үржлийн улирлын үедээ газар нутгаа харамлан түрэмгий зантай болдог. Үржлийн бус үедээ олноор сүрэглэх нь махчин амьтдаас сэргийлдэг байх магадлалтай.

Үржил засварлах

 
Үүр нь.
 
Том ба залуу шувууд
 
Тэмцэлдэж буй эрэгчин

Халзан түнжүү өвс ургамал ашиглан үүр засна. Заримдаа усны ойр хаягдсан цаас, хуванцар зэрэг оролцсон байна. Голдуу 10 гаруй өдөг гаргадаг. Өндөгийг нь бусад шувууд идэх нь их тул маш цөөхөн хэд нь амьд үлдэж дэгдээхэй болдог аж.

Идэш тэжээл засварлах

 
Австрали

Халзан түнжүү нь холимог идэштэн ба бусад шувууны өндөг, ургамал ногоо, үр жимс гэх мэтээр хооллоно.

Зургийн цомог засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Fulica atra – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Fulica atra-тай холбоотой мэдээлэл байна.