Хайфа (Еврей: חֵיפָה‎; Араб: حَيْفَا) — Израилд Тел-Авив, Иерусалим хотуудын дараа хэмжээгээрээ гуравт ордог, 285.3 мянган хүнтэй хот.[2][3] Хайфа тойргийн нийслэл, хойд зүгийн нийслэл, хамгийн том хот гэж тооцогддог.

Хайфа
  • חֵיפָה
  • حيفا
Дээд зүүн талаас: Кармел уулнаас харагдах шөнийн Хайфагийн үзэмж; Бахайн ертөнцийн төв ордон; Хайфагийн Их Сургуулийн агаарын үзэмж; Ахмадия Махмуд сүм; Кармелит; Үндэсний Шинжлэх ухаан, Технологи, Сансрын Музей; Кармел уулнаас харагдах өдрийн Хайфагийн үзэмж.
Дээд зүүн талаас: Кармел уулнаас харагдах шөнийн Хайфагийн үзэмж; Бахайн ертөнцийн төв ордон; Хайфагийн Их Сургуулийн агаарын үзэмж; Ахмадия Махмуд сүм; Кармелит; Үндэсний Шинжлэх ухаан, Технологи, Сансрын Музей; Кармел уулнаас харагдах өдрийн Хайфагийн үзэмж.
Flag of Хайфа
Хайфагийн газрын зураг
Хайфагийн газрын зураг
Хайфа is located in Израилын Хайфа мужийн умард хэсэг
Хайфа
Хайфа
Хайфагийн байршил
Солбицол: 32°49′09″N 34°59′57″E / 32.81917°N 34.99917°E / 32.81917; 34.99917Солбицол: 32°49′09″N 34°59′57″E / 32.81917°N 34.99917°E / 32.81917; 34.99917
Улс Израил
Дүүрэг Хайфа
БайгуулагдсанМЭ 1-р зуун
Засаг захиргаа
  Хотын даргаЭйнат Калиш-Ротем
Газар нутаг
  Нийт63,666 км2 (24,582 миль2)
Хүн ам
 (2021)[1]
  Нийт282,832
  Нягтрал4,500/км2 (12,000/миль2)
  Хотын нутаг
600,000
  Бөөгнөрөл
1,050,000
Вэб сайтwww.haifa.muni.il

Хайфа Израил улсад нөлөөтэй аж үйлдвэр, тээвэр, соёлын төв гэж тооцогддог ба тус улсын далайн худалдааны том төвүүдийн нэг. Үүссэн цагаасаа хойш боомт хот байсан. 2000-аад онд ч гэсэн хотын бэлгэ тэмдэг нь Хайфагийн боомт байсаар байна. Энэ боомт нь Израил улсын томоохон худалдааны боомт юм.

Кармел уулын энгэрт баригдсан уг суурин нь 3000 гаруй жилийн түүхтэй. Хамгийн анх баригдсан суурин нь МЭӨ 14-р зууны Тель Абу Хавам гэдэг нэртэй суурин юм.[4] МЭ-ий 3-р зуунд Хайфаг будаг үйлдвэрлэлийн төв гэдэг байжээ. Мянган жилийн туршид Хайфаг кананчууд, еврейчүүд, финикчүүд, персүүд, хасмонейчууд, ромчууд, византчууд, арабууд, загалмайтнууд, османчууд, англичууд эзэлж, захирч байв. 1948 онд Израил улс байгуулагдсанаас хойш Хайфа хотын захиргаа хотыг удирдаж байна.

Энд ЮНЕСКО-ийн соёлын өв Бахайн ертөнцийн төв ордон байдаг.[5]

Нэрний гарал үүсэл

Нэг таамаглалаар Хайфа хотын нэр нь еврей хэлний ‏חוף יפה‏‎ «хоф яфе» — «гоё эрэг» гэдэг үгээс үүссэн гэдэг.[6]

Түүх

Османчуудын ноёрхол

1516 онд Османы эзэнт гүрэн Палестиныг эзлэн авах үед Хайфад хүн амьдардаггүй байсан гэж үздэг. 1596 онд Хайфа Османы татварын бүртгэлд анх гарч ирэв. Мусульман 32 өрх амьдардаг байсан бөгөөд улаан буудай, арвай, зуны ургац, чидун, ямаа зэрэг бүтээгдэхүүнээр татвар төлдөг байжээ. 17-р зуунд Европ, Палестины хоорондох наймаа өргөжин тэлснээр Хайфа боомт хот болон хөгжин сэргэж, олон хөлөг онгоц Акко биш Хайфад ирэх болсон.

1764-1765 онд 250 оршин суугчтай байв.

1765 онд Арабын Акко ба Галилийн захирагч Захир-аль-Умар хүн амаа зүүн зүгт 2.4 километрийн зайд бэхэлсэн шинэ газарт нүүлгэн шилжүүлжээ. Түүхч Моше Шароны хэлснээр шинэ Хайфаг Захир 1769 онд байгуулжээ.[7] Энэхүү үйл явдал нь орчин үеийн Хайфагийн эхлэлийг тавьсан юм. 1775 онд аль-Умарыг нас барсны дараа энэ хоёр богино хугацааг эс тооцвол 1918 он хүртэл Османы эзэнт гүрний удирдлага дор байв.

1799 онд Наполеон Бонапарт Палестин, Сирийг эзлэх үеэр Хайфаг эзэлсэн боловч удалгүй ухрахаас өөр аргагүй болов. 1831-1840 оны хооронд Ибрахим Паша хяналтаа тогтоосны дараа Мухаммед Али Хайфаг захирч байв.[8][9] 1858 онд хотын хананы гадна уулын энгэрт анхны байшингуудыг барьж эхлэв. Баруун Палестины Британийн судалгаагаар Хайфагийн хүн амыг 1859 онд 3000 орчим гэж тооцжээ.[10]

Хайфад энэ хугацаанд хүн амын олонх нь мусульман шашинтай хэвээр байсан боловч тэнд цөөн тооны еврей нийгэмлэг оршин тогтносоор байв. 1839 онд еврейчүүдийн тоо 124 байв. Кармелит лам нарын нөлөө улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Хайфагийн христийн шашинтны тоо мөн өссөн. 1840 он гэхэд оршин суугчдын 40 орчим хувь нь христийн шашинтай арабууд байв.

1868 онд өнөөгийн Германы колони хэмээх газар суурьшсан Германы мессианчууд ирсэн нь Хайфагийн хөгжлийн эргэлтийн цэг болсон. Германчууд уурын цахилгаан станц барьж ашиглалтад оруулж, үйлдвэрүүд нээж, Акко, Назарет, Тибери руу тээвэрлэх үйлчилгээг нээж, хотыг шинэчлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.[11]

 
1875 оны Хайфа хотын газрын зураг
 
1942 оны Хайфа 1:20,000

Хайфад еврейчүүдийн цагаачлалын анхны томоохон давалгаа 19-р зууны дунд үед Мароккогоос эхэлсэн бөгөөд хэдэн жилийн дараа Туркээс цагаачид олноор ирж суурьшиж байв. Еврейчүүд Хайфа хотын хүн амын наймны нэгийг бүрдүүлдэг байсан бөгөөд ихэнх нь тус хотын зүүн хэсэгт байрлах еврей хороололд амьдардаг байсан. Ялангуяа Румынаас ирсэн еврей цагаачдын нэлээд хэсэг нь 1880-аад онд Хайфад суурьшжээ. Еврейчүүдийн тоо 1900 онд 1500 байсан бол Дэлхийн 1-р дайны өмнөхөн 3000 болж өсчээ.

20-р зууны эхэн үед Хайфагийн хүн ам өсөн нэмэгдэж, аж үйлдвэрийн боомт хот болон хөгжиж эхэлсэн. Жезрелийн хөндийн төмөр зам гэгддэг Хежазын төмөр замыг 1903-1905 оны хооронд барьсан. Төмөр зам нь хотын худалдааны хэмжээг нэмэгдүүлж, ажилчид болон гадаадын худалдаачдыг татдаг байв. Хайфагийн еврейчүүд олон тооны үйлдвэр, соёлын байгууллагуудыг байгуулсан.

 
Хайфа, 1898 он

Британийн мандат

1918 оны 9 сарын 22-нд Британийн эзэнт гүрний цэргүүд Назарет руу явж байхад туркүүд Хайфаг орхиж байгаа тухай тагнуулын мэдээлэл иржээ.

Британийн мандатын үед Хайфад томоохон бүтээн байгуулалтууд хийгдэв.[12]Боомт нь орлогын томоохон эх үүсвэр байв. Британийн явуулсан 1922 оны тооллогоор Хайфад 9377 мусульман, 8863 христ, 630 еврей, бусад 164 хүн амьдарч байсан гэж тэмдэглэгджээ. Палестины 1931 оны тооллогын үеэр хүн ам нь 20,324 мусульман, 13,824 христ, 15,923 еврей болж нэмэгджээ.[13][14] 1922, 1931 оны тооллогын хооронд мусульман, еврей, христийн хүн амын тоо 217%, 256%, 156% тус тус өсчээ. 1938 онд Хайфад 52,000 еврей, 51,000 мусульман, христийн шашинтан амьдарч байжээ.[15]

Хайфагийн бүтээн байгуулалт нь Их Британийг Ойрх Дорнодын газрын тосны гол боомт, зангилаа болгох төлөвлөгөөтэй холбоотой байв. Британийн засгийн газар боомтыг хөгжүүлж, газрын тос боловсруулах үйлдвэрүүд барьж, ингэснээр тус хотыг хүнд үйлдвэрлэлийн төв болгон хурдацтай хөгжүүлэхэд дөхөм болжээ. Хайфа нь бүрэн цахилгаанжсан анхны хотуудын нэг байв. Палестины цахилгааны компани 1925 онд Хайфагийн цахилгаан станцын нээлтийг хийснээр аж үйлдвэржилтийн үүд хаалгыг нээсэн. Улсын харьяа Палестины төмөр зам мөн Хайфад үндсэн цехүүдээ барьсан.[16]

1947 онд 70,910 орчим арабууд (41,000 мусульманчууд ба 29,910 христүүд), 74,230 еврейчүүд тэнд амьдарч байжээ.[17]

 
Хайфа, 1945 он

1947–1948 оны Палестины иргэний дайн

1947 оны 11-р сарын сүүлчээр НҮБ-ын Палестиныг хуваах төлөвлөгөөнд Хайфаг санал болгож буй Еврейчүүдийн улсын нэг хэсэг болгосон. Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн арабуудын эсэргүүцэл нь еврейчүүд болон арабуудын хоорондох тэмцэл болон хувирч, арванхоёрдугаар сард хэдэн арван хүн амь үрэгдэв. Хайфа хотын араб хорооллууд эмх замбараагүй байдалд байсан. Орон нутгийн Арабын үндэсний хороо нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд гарнизон зохион байгуулж, айдаст автсан оршин суугчдыг тайвшруулахыг оролдов. Хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч араб оршин суугчид еврей хорооллуудтай хил залгаа гудамжуудыг орхиж, 250 орчим араб гэр бүл Халиса хорооллыг орхисон.[18]

1947 оны 12 сарын 30-нд Иргуний гишүүд Хайфа дахь Нэгдсэн боловсруулах үйлдвэрийн хаалганы гадна байсан арабууд руу бөмбөг шидэж, зургаан хүн алагдаж, 42 хүн шархаджээ.[19] Үүний хариуд тус компанийн араб ажилчид 39 еврей ажилчныг хөнөөсөн юм. Еврей Хагана зэвсэгт бүлэглэл газрын тос боловсруулах үйлдвэрийн олон араб ажиллагсдын амьдардаг арабын Балад аш-Шайх тосгонд дайралт хийв.[20]

Хайфа дахь Британийн цэргийн хүчин 1948 оны 4 сарын 21-нд хотын ихэнх нутгаас гарч, боомтын байгууламжуудыг хянасаар байв.

Хотын дарга Шабтай Леви болон бусад еврей удирдагчид арабуудыг явахгүй байхыг уриалав.[21]

 
1950-иад оны Хайфа хот

Израил улс

1948 оны 5 сарын 14-ний өдөр Израил улс байгуулагдсаны дараа Хайфа нь Израилд еврейчүүдийн цагаачлах гарц болсон. 1948 оны Араб-Израилын дайны үеэр Хайфагийн хорооллууд заримдаа зөрчилдөөнтэй байсан. Дайны дараа еврей цагаачид шинэ хорооллуудад суурьшиж эхэлсэн.[22] 1953 онд зам тээврийн мастер төлөвлөгөө болон ирээдүйн архитектурын төлөвлөгөөг гаргасан.

Тел-Авив нь нийслэлийн статустай болсон бол Хайфа бүс нутгийн нийслэл болох үүргээ алдав. Ашдодод боомт нээгдсэн нь үүнийг улам даамжруулав. Израилын Аялал жуулчлалын яам Тиберийг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэхэд анхаарч ажиллахад Хайфа хотын аялал жуулчлал буурчээ. Гэсэн хэдий ч Хайфагийн хүн ам 1970-аад оны эхээр 200,000-д хүрч, Зөвлөлт Холбоот Улсаас ирсэн олон тооны цагаачид хотын хүн амыг 35,000-аар нэмэгдүүлжээ. Израилын анхны өндөр технологийн парк 1970-аад онд Хайфад нээгдэв. Османы үеийн түүхэн олон барилга байгууламжийг нурааж, 1990-ээд онд Хуучин хотын томоохон хэсгийг нурааж, хотын захиргааны шинэ төв байгуулах ажлыг эхлүүлжээ.[23]

1999-2003 онуудад Палестины хэд хэдэн террорист халдлага Хайфад болж, 68 энгийн иргэн амиа алджээ. 2006 онд Хайфа хотыг Ливаны 2-р дайны үеэр Хезболлах бүлэглэлийн 93 пуужингаар цохиж,[24] 11 иргэний аминд хүрсэн. Пуужин харвасан газруудын дотор галт тэрэгний буудал, газрын тос боловсруулах үйлдвэрийн цогцолбор байв.[25][26]

Хүн ам

Хүн амын өөрчлөлт
Он Хүн ам   ±% p.a.  
1800 1,000 —    
1840 2,000 1.75%
1880 6,000 2.78%
1914 20,000 3.60%
1922 24,600 2.62%
1947 145,140 7.36%
1961 183,021 1.67%
1972 219,559 1.67%
1983 225,775 0.25%
1995 255,914 1.05%
2008 264,407 0.25%
2016 279,600 0.70%

Хайфа нь 103,000 өрх буюу 285,316 хүн амтай, Израилд хэмжээгээрээ гуравт ордог хот. Хуучин Зөвлөлт Холбоот Улсын цагаачид Хайфа хотын хүн амын 25% -ийг бүрдүүлдэг.[27] Израилын Статистикийн төв товчооны мэдээллээр арабчууд Хайфа хотын хүн амын 10% -ийг эзэлдэг бөгөөд ихэнх нь Вади Ниснас, Аббас, Халисса хороололд амьдардаг.[28]

1994-2009 оны хооронд Тел-Авив, Иерусалимтай харьцуулахад тус хотод хүн амын тоо буурч, хөгшрөлт ихэсч байсан бөгөөд залуучууд боловсрол, ажлын байр хайхын тулд улсын төв рүү нүүсээр байгаа. Гэсэн хэдий ч шинэ төслүүд болон дэд бүтцийн шинэчлэлтийн үр дүнд хот хүн амынхаа бууралтыг зогсоож, шилжилт хөдөлгөөнийг бууруулж, хот руу чиглэсэн дотоод шилжих хөдөлгөөнийг татав. 2009 онд хотод сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа хүн амын эерэг өсөлттэй гарчээ.[29]

2016 онд батлагдсан хөгжлийн төлөвлөгөөнд 2025 он гэхэд Хайфа хотын хүн амыг 330,000 оршин суугчидтай болгохоор зорьж байна.[30]

Газар зүй

Хайфа нь Газар дундын тэнгисийн эрэг хавиар, Европ, Африк, Ази тивийг холбосон түүхэн хуурай гүүр, Кишон голын аманд байрладаг.[31] Кармел уулын хойд энгэр, Хайфа булангийн эргэн тойронд байрладаг тус хот гурван давхаргад хуваагддаг.[32] Хамгийн нам давхарга нь Хайфа боомтыг оролцуулаад худалдаа, аж үйлдвэрийн төв юм. Дунд түвшин нь Кармел уулын энгэрт байрладаг бөгөөд хуучин хорооллуудаас бүрддэг бол дээд түвшин нь орчин үеийн хорооллуудаас бүрддэг. Хайфа нь Тель-Авив хотоос хойд зүгт 90 км зайд байрладаг бөгөөд Газар дундын тэнгисийн эргийн олон тооны наран шарлагын газруудтай.[33]

Кармел уулаас авсан Хайфа хотын дэлгэмэл зураг

Уур амьсгал

Хайфа нь халуун хуурай зун, зөөлөн бороотой өвөлтэй Газар дундын тэнгисийн уур амьсгалтай.[34] Гурван сард хавар ирэхэд температур нэмэгдэж эхэлдэг. Зуны дундаж температур 26°C, өвлийн улиралд 12°C. Хайфад цас ховор ордог боловч, зарим үед өглөө 3°C байх үед цас орох тохиолдол байдаг. Агаарын чийгшил жилийн туршид их байдаг бөгөөд бороо ихэвчлэн 9-р сараас 5-р сарын хооронд ордог. Жилийн дундаж хур тунадас нь 629 мм.

Хайфа
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
166
 
24
0
 
 
128
 
26
1
 
 
71
 
33
1
 
 
21
 
37
4
 
 
5
 
39
10
 
 
0
 
39
12
 
 
0
 
37
17
 
 
0
 
35
18
 
 
2
 
39
16
 
 
36
 
36
9
 
 
93
 
30
5
 
 
161
 
28
3
Температур °CТунадас мм
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Хайфа
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 23.6 26.2 32.9 36.6 39.0 38.9 36.6 34.9 38.9 36.3 30.0 28.3 Ø 33.5
Мин. Температур (°C) −0.3 1.3 1.0 4.2 10.1 11.5 16.7 18.1 15.9 8.8 5.1 2.5 Ø 7.9
Тунадас (мм) 166 128 71 21 5 0 0 0 2 36 93 161 Σ 683
Бороотой өдөр (d) 14 12 9 4 1 0 0 0 1 4 8 12 Σ 65
Агаарын чийгшил (%) 68 67 63 61 63 74 80 82 74 67 59 65 Ø 68.6
Т
е
м
п
е
р
а
т
у
р
23.6
−0.3
26.2
1.3
32.9
1.0
36.6
4.2
39.0
10.1
38.9
11.5
36.6
16.7
34.9
18.1
38.9
15.9
36.3
8.8
30.0
5.1
28.3
2.5
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
166
128
71
21
5
0
0
0
2
36
93
161
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: дутуу

Эдийн засаг

 
Хайфагийн газрын тос боловсруулах үйлдвэр
 
Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төв Матам

Израилын "Хайфа ажилладаг, Иерусалим залбирдаг, Тел-Авив хөгжилддөг" гэсэн нийтлэг үг Хайфа нь ажилчид, аж үйлдвэржсэн хот гэдгээрээ нэр хүндтэй болохыг нотолж байна.[35] Хайфа хотын аж үйлдвэрийн бүс нь хотын зүүн хэсэгт, Кишон голын эргэн тойронд байрладаг. Энд Израилын газрын тос боловсруулах хоёр үйлдвэрийн нэг болох Хайфа газрын тос боловсруулах үйлдвэр байрладаг (нөгөө үйлдвэр нь Ашдодод байрладаг). Хайфа газрын тос боловсруулах үйлдвэр жилд 9 сая тонн (66 сая баррель) түүхий нефть боловсруулдаг.[36] 1930-аад онд баригдсан өнөө үед ашиглагдаагүй, 80 метрийн өндөртэй хөргөгч цамхаг нь Британийн мандатын үед баригдсан хамгийн өндөр барилга байв.[37] Матам (Merkaz Ta'asiyot Mada - Scientific Industries Center гэсэн үг) нь Израилын хамгийн том, хамгийн эртний бизнес парк бөгөөд тус хотын өмнөд хэсэгт байрладаг бөгөөд Израил болон олон улсын өндөр технологийн компаниудын олон тооны үйлдвэр, судалгаа, шинжилгээний байгууламжийг байрлуулдаг: Apple, Amazon, Abbot, Cadence, Intel, IBM, Magic Leap, Microsoft, Motorola, Google, Yahoo!, Elbit, CSR, Philips, PwC, Amdocs гэх мэт.[38][39]

Хайфагийн худалдааны төвүүд нь Хуцот Хамифратц, Хорев Центр Молл, Панорама Центр, Кастра Центр, Колони Центр (Лев Ха-Мошава), Ханеви'им Тауэр Молл, Каньон Хайфа, Лев Хамифратц Молл, Гранд Каньон юм. 2010 онд Монокл сэтгүүл Хайфаг бизнесийн хамгийн ирээдүйтэй, дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын боломж бүхий хотоор тодруулсан. Хайфа хотын захиргаа зам, дэд бүтцэд 350 гаруй сая доллар зарцуулсан бөгөөд барилга барих зөвшөөрлийн тоо өмнөх хоёр жилд 83 хувиар өссөн байна.[40]

2014 онд Тел-Авивын Хөрөнгийн биржтэй өрсөлдөхүйц технологид суурилсан хөрөнгийн бирж байгуулна гэж зарласан.[41] Хайфа хотын захиргаа хотыг Хойд Израилын аялал жуулчлалын төв болгохоор зорьж байгаа бөгөөд тэндээс аялагчид өдөржингөө Акко, Назарет, Тибери, Галиль зэрэг газруудаар аялах боломжийг олгохоор зорьж байна.[42] 7.75 акр талбай дээр 85,000 метр квадрат талбай бүхий таван барилгыг багтаасан шинэ амьдралын шинжлэх ухааны аж үйлдвэрийн паркийг Матам аж үйлдвэрийн парктай зэрэгцүүлэн барьж байна.[43]

Аялал жуулчлал

2005 онд Хайфа хотод нийт 1462 өрөө бүхий 13 зочид буудал байжээ.[44] Тус хот нь 17 километр эргийн шугамтай бөгөөд үүнээс 5 километр наран шарлагын газар юм.[45] Хайфагийн аялал жуулчлалын гол үзмэр нь Бахайн ертөнцийн төв бөгөөд Бабын алтан бөмбөгөр сүм, хүрээлэн буй орчны цэцэрлэгүүд байдаг.[46][47] 2005-2006 оны хооронд 86,037 хүн бурхан шүтлэгт зочилжээ. 2008 онд Бахайн цэцэрлэгүүдийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэжээ. Хайфа хотын захиргааны захиалгаар 2007 онд гаргасан тайланд илүү олон зочид буудал, Хайфа-Акко-Кесарийн хоорондох гаталга онгоцны шугам барих, боомтын баруун бэхэлгээг амралт, зугаа цэнгэлийн бүс болгон хөгжүүлэх, орон нутгийн нисэх онгоцны буудал, боомтыг өргөтгөх шаардлагатай байгааг дурджээ.[48]

Урлаг ба соёл

 
Дадо далайн эрэг дагуух зугаалгын газар
 
Ардын бүжиг

Хайфа нь боомт, аж үйлдвэрийн хотын дүр төрхтэй хэдий ч хойд Израилын соёлын төв юм. 1950-иад оны үед хотын дарга Абба Хуши зохиолч, яруу найрагчдыг хот руу нүүхийг уриалахад онцгой хүчин чармайлт гаргаж, тус улсад байгуулагдсан анхны хотын театр болох Хайфа театрыг байгуулжээ.[49] Хотын бусад театруудад Кригерийн урлагийн төв, Раппапортын урлаг соёлын төв багтдаг. Конгрессийн төв нь үзэсгэлэн, концерт, тусгай арга хэмжээ зохион байгуулдаг.[50]

1975 онд байгуулагдсан Хайфа кино театрт суккотын баярын өдрүүдэд жил бүр Хайфагийн олон улсын кино наадам болдог.[51] Хайфа нь 29 кино театртай. Тус хот орон нутгийн "Едиот Хайфа" сонинг эрхлэн гаргадаг бөгөөд өөрийн Хайфа радио станцтай. Израилын араб хэл дээр гардаг Аль-Иттихад, Аль-Мадина сонинууд мөн Хайфад байрладаг. 1990-ээд оны үед Хайфа хотод Боб Дилан, Ник Кэйв, Блур, П.Ж.Харви нарын оролцсон Хайфа рок & блюз фестивалийг зохион байгуулж байжээ.

Музей

 
Үндэсний шинжлэх ухааны музей, Хайфа

Хайфа нь арав гаруй музейтэй.[52] Хамгийн алдартай музей бол Израилын Шинжлэх ухаан, технологи, сансар судлалын үндэсний музей бөгөөд 2004 онд бараг 150,000 хүн музейг зочилсон байна. Энэхүү музей нь Хадар хорооллын Технионы хуучин барилгад байрладаг. Японы уран зургийн Тикотины музей нь зөвхөн Японы урлагт зориулагдсан Ойрх Дорнодын цорын ганц музей юм. Хайфад орших бусад музейд Эртний түүхийн музей, Үндэсний далайн музей ба Хайфа хотын музей, Хехтийн музей, Дагоны археологийн үр тариа боловсруулах музей, Төмөр замын музей, Нууц цагаачдын болон тэнгисийн цэргийн музей багтдаг. Зураач Херманн Струкийн хуучин гэр, студи нь одоо Херманн Струкийн музей болжээ.[53] Ган Ха-Эм цэцэрлэгт хүрээлэн дэх Хайфагийн амьтны хүрээлэнд одоо Израил улсад устаж үгүй болсон Сирийн хүрэн баавгай бүхий жижиг амьтдын цуглуулга байдаг.

Засгийн газар

1940 онд анхны еврей хотын даргаар Шабтай Леви сонгогдов. Левигийн хоёр орлогч нь араб (нэг нь мусульман, нөгөө нь христийн шашинтай) байсан бөгөөд зөвлөлийн үлдсэн хэсэг нь дөрвөн еврей, зургаан арабаас бүрдсэн байв.[54]

Өнөөдөр Хайфаг хотын дарга Эйнат Калиш-Ротем тэргүүтэй 12 дахь хотын зөвлөл удирдаж байна. Хотын сонгуулийн үр дүн нь Кнессетийн сонгуультай адил зөвлөлийн бүрэлдэхүүнийг шийддэг.

Хотын зөвлөл нь хотод хууль тогтоох зөвлөл бөгөөд туслах хууль батлах бүрэн эрхтэй.[55] 2003 онд сонгогдсон 12 дахь зөвлөл 31 гишүүнтэй бөгөөд либерал Шинуй-Ногоонууд хамгийн олон суудал авсан (6), Ликуд 5 суудалтай хоёрт орсон.[56]

Хотын дарга нар

 
Хотын захиргаа

Эмнэлгийн байгууламж

 
Рамбам эрүүл мэндийн төв
 
Хайфа их сургууль, Рабин барилга

Хайфа хотын эрүүл мэндийн байгууллагууд нийт 4000 эмнэлгийн ортой.[57] Хамгийн том эмнэлэг бол 2004 онд 78000 хүн хэвтэн эмчлүүлсэн 900 ортой, засгийн газрын мэдэлд байдаг Рамбам эмнэлэг юм.[58] Бнай-Цион эрүүл мэндийн төв, Кармел эмнэлэг тус бүр 400 ортой. Хайфа нь 20 гэр бүлийн эрүүл мэндийн төвтэй. 2004 онд Хайфад байдаг эмнэлэгүүдэд нийт 177.478 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Рамбам эрүүл мэндийн төв нь 2006 онд Ливаны хоёрдугаар дайны үеэр галын шууд шугаманд байсан тул өвчтөнүүдээ хамгаалахын тулд тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай болсон.[59]

Боловсрол

Хайфад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хоёр их сургууль, хэд хэдэн коллеж байрладаг. Хайфа их сургууль нь 1963 онд байгуулагдсан бөгөөд Кармел уулын оргилд байдаг. 30 давхар Эшкол цамхгийн дээд давхарт Израилын хойд хэсгийг дэлгэмэл байдлаар харуулдаг. Археологи, уран зургийн чухал цуглуулгатай Хехтийн музей нь Хайфа их сургуулийн кампуст байрладаг.

Технион - Израилын технологийн дээд сургууль нь 1912 онд байгуулагдсан. 18 факультет, 42 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй. Анхны байрлаж байсан барилгад одоо Хайфагийн шинжлэх ухааны музей байрладаг. Израилын анхны технологийн ахлах сургууль болох Босмат нь 1933 онд Хайфа хотод байгуулагдсан.[60]

2006–2007 оны байдлаар Хайфа 70 бага сургууль, 23 дунд сургууль, 28 ахлах сургууль, 8 мэргэжлийн дунд сургуультай байв. Хайфа хотын цэцэрлэгт 5133, бага сургуульд 2081, дунд сургуульд 7911, ахлах сургуульд 8072, мэргэжлийн дунд сургуульд 2646, бүрэн дунд сургуулийн 2068 сурагч хичээллэж байв.[61] Оюутнуудын 86% нь еврей хэлээр ярьдаг, 14% нь араб сургуулиудад сурч байсан. 2004 онд Хайфа хот нийт 367.323 ширхэг ном хадгалдаг 16 хотын номын сантай.[62]

Тээвэр

Нийтийн тээвэр

 
Кармел уулаас Бат Галим руу бууж буй кабель машин

Хайфад зургаан төмөр замын өртөө, Кармелит, одоогоор Израилын цорын ганц метроны систем үйлчилдэг. Израилын төмөр замын Нагария-Тел-Авивын эрэг орчмын төмөр замын гол шугам Хайфагийн булангийн эргээр дайран өнгөрдөг бөгөөд хотын дотор зургаан буудалтай. Баруун өмнөөс зүүн хойд чиглэлд эдгээр станцууд нь: Хайфа Хоф Ха-Кармел, Хайфа Бат-Галим, Хайфа Мерказ Ха-Шмона, Ха-Мифрац Централ, Хутзот Ха-Мифратц, Кирьят-Хайм. Хайфагаас Тел-Авив, Бен-Гурион олон улсын нисэх онгоцны буудал, Нагария, Акко, Кирьят-Моцкин, Биньямина, Лод, Рамла, Бейт Шемеш, Иерусалим болон бусад байршил руу шууд галт тэрэг явдаг.

Хайфагийн хот хоорондын автобусны холболтыг зөвхөн хоёр терминал ажиллуулдаг Egged автобус компани гүйцэтгэдэг:

  • Ха-Мифрац төв автобусны буудал, Ха-Мифрац төв төмөр замын буудлын хажууд
  • Хайфа Хоф Ха-Кармелийн төмөр замын буудалтай залгаа Хайфа Хоф Ха-Кармелийн төв автобусны буудал

Тус улсын хойд хэсэгт байрлах шугамууд Ха-Мифрац төв автобусны буудлыг ашигладаг бөгөөд тэдгээрийн хамрах хүрээ нь Израилын хойд хэсгийн ихэнх хотуудыг хамардаг. Өмнө зүг рүү чиглэсэн шугамууд Хайфа Хоф Ха-Кармелийн төв автобусны зогсоолыг ашигладаг.

 
Кармелит нь газар доорхи төмөр зам бөгөөд одоогоор Израилын цорын ганц метроны систем юм

Хайфа Хоф Ха-Кармелийн төв автобусны буудлаас шууд хүрэх газрууд нь Тел-Авив, Иерусалим, Эйлат, Раанана, Нетания, Хадера, Зихрон-Яаков, Атлит, Тират-Кармель, Бен-Гурион олон улсын нисэх онгоцны буудал орно.

Автобусны шугамууд бямба гарагийн өглөөнөөс хойш хот даяар хөнгөлөлттэй хуваарийн дагуу ажилладаг. 2008 оны зуны туршид эдгээр шугамууд долоо хоногт 7 шөнө ажилласан. Хайфа нь Израилын зуны цагт бямба гарагт далайн эрэг рүү автобусаар үйлчилдэг цорын ганц хот юм.

 
Хайфа хотын боомт

Хайфагийн газар доорхи төмөр замын системийг Кармелит гэдэг. Энэ бол Парис талбайгаас Кармел уулын Ган Ха-Эм хүртэл явдаг төмөр зам дээрх газар доорхи фуникуляр юм.[63] Нэг зам, зургаан өртөө, хоёр галт тэргээр дэлхийн хамгийн богино метроны шугамаар Гиннесийн номонд бичигджээ.

Агаар болон далайн тээвэр

Хайфа нисэх онгоцны буудал нь Тел-Авив, Эйлат руу нисэх дотоодын нислэгүүд болон Кипр, Грек, Йордан руу олон улсын нислэгийн нислэг үйлддэг. Хайфа хотоос нислэг үйлддэг онгоцууд нь Аркия, Исраир юм. Хөлөг онгоцнууд Хайфа боомтоос Зүүн Газар дундын тэнгис, Өмнөд Европ, Хар тэнгисийн чиглэлүүд хүртэл үйлчилдэг.

Зам

Хайфа ба тус улсын төв лүү аялахад далайн эргийн дагуух гол хурдны авто зам болох хурдны зам 2-оор дамжин өнгөрөх боломжтой. 4-р хурдны зам нь Хайфагийн хойд эрэг дагуу, мөн хурдны зам 2-оос урагш, дотогшоо урсдаг. Өмнө нь Хайфагийн хойд талын хурдны замын дагуух хөдөлгөөн хотын төв хэсгээр дайрч өнгөрөх ёстой байв. 2010 оны 12-р сарын 1-ний өдөр нээгдсэн Кармелийн хонгилууд энэ хөдөлгөөнийг Кармел уулын доогуур чиглүүлж хотын төвийн түгжрэлийг бууруулж байна.[64]

Спорт

 
Сами Офер цэнгэлдэх хүрээлэн

Хайфагийн гол цэнгэлдэх хүрээлэнгүүд нь: УЕФА-гийн баталсан 30,780 хүний суудалтай Сами Офер цэнгэлдэх хүрээлэн, Томас Д'Александро цэнгэлдэх хүрээлэн, Неве Шаанань Атлетик цэнгэлдэх хүрээлэн.

Тус хотын хөлбөмбөгийн хоёр гол клуб нь одоогоор Израилын Премьер Лигт тоглож байгаа Маккаби Хайфа, Хапоэл Хайфа нар юм. Маккаби Израилд арван хоёр түрүүлсэн бол Хапоэл нэг түрүүлсэн.

Тус хотод Израилын хөлбөмбөгийн Лигийн нэг хэсэг болох Йокнеам цэнгэлдэх хүрээлэнд тоглодог Америкийн Хайфа Андердогс хэмээх хөлбөмбөгийн клуб байдаг. Лигийн анхны улирлын аварга шалгаруулах тэмцээнд баг нь хожигдсон боловч 2005 онд Израилын хөлбөмбөгийн лигтэй нэгдсэн Америкийн хөлбөмбөгийн Израилын бүрэлдэхүүнд багтаж нэг цол хүртсэн. Хайфа Хоукс бол Хайфа хотоос гаралтай хоккейн баг юм. 1996 онд тус хот салхин сэнтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан.

Ах дүү хотууд

Одоогийн байдлаар:[65]

Зургийн цомог

Цахим холбоос

  Commons: Хайфа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wikinews has related news: Хайфа
  Wikivoyage: Хайфа – Аяллын хөтөч

Эшлэл

  1. "Regional Statistics". Israel Central Bureau of Statistics. Retrieved 22 February 2023.
  2. "Localities in Israel – 2014". Israel Central Bureau of Statistics. Archived from the original on 3 October 2015. Retrieved 2 October 2015.
  3. "Haifa". Jewish Agency. Archived from the original on 26 September 2007. Retrieved 5 May 2007.
  4. Encyclopedia Judaica, Haifa, Keter Publishing, Jerusalem, 1972, vol. 7, pp. 1134–1139
  5. UNESCO World Heritage Centre (8 July 2008). "Three new sites inscribed on UNESCO's World Heritage List". Retrieved 8 July 2008.
  6. Amit-Kokhavi, Hanah (2006). "Haifa—sea and mountain, Arab past and Jewish present, as reflected by four writers". Israel Studies. 2 (3): 142–167. doi:10.1353/is.2006.0025. S2CID 201768025.
  7. Sharon, Moshe (2013). Corpus Inscriptionum Arabicarum Palaestinae: H-I. Vol. 5. BRILL. p. 262. ISBN 9789004254817.
  8. "Haifa during the British Mandate Period". Tour-Haifa.co.il. Retrieved 15 February 2008.
  9. "Modern Haifa". Tour-Haifa.co.il. Retrieved 15 February 2008.
  10. Carmel, Alex: Ottoman Haifa: A History of Four Centuries under Turkish Rule (2010)
  11. "Templers". University of Haifa. Archived from the original on 1 July 2007. Retrieved 27 January 2008.
  12. Michael Dumper; Bruce E. Stanley (2007). Cities of the Middle East and North Africa: A Historical Encyclopedia. ABC-CLIO. pp. 161–. ISBN 978-1-57607-919-5.
  13. Bosworth, C. Edmund: Historic Cities of the Islamic World
  14. Barron, 1923, p. 10
  15. J. B. Barron, ed. (1923). Palestine: Report and General Abstracts of the Census of 1922. Government of Palestine. Table XI .; E. Mills, ed. (1932). Census of Palestine 1931. Population of Villages, Towns and Administrative Areas. Jerusalem: Government of Palestine. p. 91.
  16. Shamir, Ronen (2013) Current Flow: The Electrification of Palestine. Stanford: Stanford University Press
  17. Supplement to a Survey of Palestine. Retrieved 11 April 2008.
  18. Yoav Gelber, Independence Versus Nakba; Kinneret–Zmora-Bitan–Dvir Publishing, 2004, ISBN 965-517-190-6, pp.136–137
  19. Pappé, Ilan (1999), The Israel/Palestine Question, Routledge, ISBN 978-0-415-16947-9
  20. Benny Morris, The Birth of the Palestinian Refugee Problem Revisited, p101.
  21. Morris, Benny (1987), The Birth of the Palestinian Refugee Problem, 1947–1949. Cambridge University Press. ISBN 0-521-33028-9. Page 315. Quoting CP v/4/102, Stockwell Report. He comments: "Nor is there any evidence that a "massacre" took place in the town."
  22. "History since Independence". Haifa Municipality. Retrieved 9 April 2008.
  23. Johal, Am (18 August 2004). "Sifting Through the Ruins: Historic Wadi Salib Under Pressure". Media Monitors Network. Archived from the original on 28 September 2007.
  24. "In focus: Haifa". BBC News. 6 September 2006. Retrieved 9 April 2008.
  25. "8 killed in rocket attack on Haifa – Israel News, Ynetnews". Ynetnews.com. 20 June 1995. Retrieved 12 March 2013.
  26. "Katyusha rocket hit Haifa oil refineries complex during Second Lebanon War". Haaretz. Retrieved 5 May 2009.
  27. "The Arab Population of Israel 2003" (PDF). Israel Central Bureau of Statistics. Archived from the original (PDF) on 1 December 2007. Retrieved 3 January 2008.
  28. Faier, Elizabeth (2005) Organizations, Gender, and the Culture of Palestinian Activism in Haifa, Israel: fieldwork and Palestinians in Israel New venues: nongovernmental organizations and social change Activism: support, conflict, and ideas Two tales of a city: history, space, and identity Honor, land, and protest ... Routledge, ISBN 0-415-94951-3
  29. "Is Haifa Ageing?". Central Bureau of Statistics, Statistical Abstract of Israel, no. 56, 2005. urbaneconomics.blogspot.com. 6 December 2006. Retrieved 10 February 2008.
  30. "Haifa plans for 55,000 more residents by 2025". Globes (in англи). 11 August 2016.
  31. "Haifa, Israel". Timeanddate.com. Retrieved 20 March 2008.
  32. "Haifa – General info". Israeli Ministry of Tourism. Retrieved 20 March 2008.
  33. "Road Distances Chart" (PDF). Israel Ministry of Tourism. Archived from the original (PDF) on 9 April 2008. Retrieved 20 March 2008.
  34. "Israel", Encarta, <http://encarta.msn.com/text_761575008___2/israel.html> (retrieved on 20 March 2008)
  35. "Tel Aviv: "Haifa works, Jerusalem prays, and Tel Aviv plays"". The Daily Telegraph. London. 14 November 2000. Archived from the original on 15 April 2008. Retrieved 23 March 2008.
  36. "Haifa Today". Haifa Foundation. Archived from the original on 15 April 2008. Retrieved 21 March 2008.
  37. "Haifa Oil Refinery Cooling Towers". Emporis.com. Retrieved 17 February 2008.
  38. "Israel". American.edu. Retrieved 17 February 2008.
  39. "IBM Haifa Labs". IBM Haifa Labs. Archived from the original on 8 March 2008. Retrieved 27 January 2008.
  40. "Haifa: Greatest business potential". Ynetnews.com. 20 June 1995. Retrieved 24 March 2013.
  41. "Archived copy". Archived from the original on 22 December 2015. Retrieved 2015-12-10.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  42. "Dozens of hotels planned in Haifa". Ynetnews.com. 20 June 1995. Retrieved 12 March 2013.
  43. "Building to begin on Haifa life sciences park". Globes. 13 June 2012. Retrieved 24 March 2013.
  44. "Hotels and Tourism" (PDF). Haifa Statistical Yearbook. Haifa Municipality. Archived from the original (PDF) on 26 February 2008. Retrieved 14 February 2008.
  45. "Leisure Activity" (PDF). Haifa Statistical Yearbook. Haifa Municipality. p. 56. Archived from the original (PDF) on 30 March 2007. Retrieved 14 February 2008.
  46. "Terraces of the Shrine of the Bab". Archived from the original on 23 Дөрөвдүгээр сар 2008. Retrieved 11 April 2008.
  47. "Baha'i World Center". Baháʼí International Community. Retrieved 20 March 2008.
  48. "Making Haifa into an international tourist destination". Haaretz. 30 May 2007. Retrieved 10 March 2008.
  49. "Culture & Leisure". Tour-Haifa.co.il. Retrieved 18 February 2008.
  50. "The Congress Center". Haifa Municipality. Retrieved 2 April 2008.
  51. "Haifa Symphony". Haifa Symphony. Archived from the original on 17 December 2007. Retrieved 20 January 2008.
  52. "Haifa Museums". Get2Israel.com. Archived from the original on 29 February 2008. Retrieved 18 February 2008.
  53. "The Mane Katz Museum". Tour-Haifa.co.il. Retrieved 25 January 2008.
  54. Daniel Monterescu, Dan Rabinowitz (2007). Mixed Towns, Trapped Communities: Historical Narratives, Spatial Dynamics. Ashgate Publishing, Ltd. pp. 113–132. ISBN 978-0-7546-4732-4. Retrieved 26 July 2009.
  55. "City Council Overview" (in еврей). Haifa Municipality. Archived from the original on 17 January 2008.
  56. "Members of the 12th City Council" (in еврей). Haifa Municipality. Archived from the original on 17 January 2008.
  57. "research at rambam". Rambam.org.il. Archived from the original on 8 November 2007. Retrieved 5 May 2009.
  58. Berg, Raffi (20 July 2006). "Haifa hospital in the firing line". BBC News. Retrieved 5 January 2010.
  59. Raved, Ahiya (7 August 2006). "Haifa hospital goes underground". Ynetnews. Retrieved 18 February 2008.
  60. "The closing of a dream come true". Haaretz. Retrieved 25 January 2008.
  61. "Education" (PDF). Haifa Statistical Yearbook 2007. Haifa Municipality. 1 June 2007. Archived from the original (PDF) on 26 February 2008. Retrieved 14 February 2008.
  62. Ratner, David (25 May 2004). "Haifa's Christian schools lead the league". Haaretz. Retrieved 24 March 2013.
  63. "The Carmelit". Tour-Haifa.co.il. Retrieved 19 February 2008.
  64. "Carmel Tunnels". Israel MOF. Archived from the original on 12 July 2012. Retrieved 22 February 2008.
  65. "Secretary General / Foreign Relations". haifa.muni.il. Haifa. Retrieved 2020-01-30.