Фүжүлэй-роди шаньюй

Фүжүлэй-роди шаньюй (хятадаар: 復株絫若鞮) бол Хүннү улсын Хуханье шаньюйн ууган хүү юм. Уугуул нэр нь Дяотаомогао. НТӨ 31-20 онд шаньюйн сууринд сууж байв.

Хаанчлал засварлах

Тэрээр их сууринд суугаад өөрийн хүү Хайтунхуг Хань улсад барьцааны хүн болгон илгээв. Жюмисюг зүүн гарын жүки ванд томилж, Чемочөг зүүн гарын лүли вангаар, Нанжиясыг баруун гарын лүли вангаар томилжээ. Жүки ван бол Хүннүгийн төвийн мужийг захирч, дараагийн шаньюй болоход бэлтгэгддэг хүний цол юм. Зүүн Лүли ван бол зүүн гарын мужийн эзэн. Баруун гарын лүли ван нь баруун гарын мужийн эзэн. Фүжүлэй-роди нь НТӨ 28 онд Чэнди хааны ордонд Исемояныг элчээр илгээжээ. НТӨ 25 онд өөрийн биеэр Чаньань хотод очиж бараалхав. Буцахад нь их хэмжээний хишиг өгч явуулсан байдаг. НТӨ 20 онд Фүжүлэй-роди шаньюй өөд болоход суурийг нь зүүн гарын жүки ван Жюмисю Соусе шаньюй цолтойгоор залгамжилжээ.

Холбоотой өгүүлэл засварлах

Өмнөх
Хуханье шаньюй
Хүннүгийн шаньюй
НТӨ 31-20
Дараах
Соусе шаньюй