Фёдор Охлопков (1908—1968) — ЗХУ-ын баатар, мэргэн бууч, саха хүн байв.

Бага нас засварлах

Охлопков 1908 онд Крест-Хальжай сууринд (өнөө Саха орны Томпо аймагт байх) төрсөн.

Дайн засварлах

1941 оны 9-р сард Улаан цэрэгт элсэж, 12-р сард фронт руу очин 30-р армийн 375-р дивизийн пулемётчин болон дайсантай байлджээ. 1942 оны 10-р сараас 179-р дивизид мэргэн бууч болсон ба 1944 оны 6-р сар болоход Гитлерийн 429 цэрэг офицерийг цааш нь харуулсан байв. Энэ хугацаанд тэр 12 удаа шархаджээ.

1945 онд Мосвкагийн Улаан талбайд нацист Германыг ялсан баярын сүрт жагсаалд оролцсон.

1965 онд түүний алдрыг батжуулан ЗХУ-ын баатар цол, Лениний одонгоор шагнажээ.

Ажил засварлах

ЗХУ-ын Ардын Дээд Зөвлөлийн төлөөлөгчөөр сонгогдож байв. Дайны дараа нутагтаа ирж нам улс төрийн ажил хийж байгаад, 1951 оноос Якутын махны үйлдвэрийг удирдаж, 1954 оноос тариалан эрхлэж, 1960 онд тэтгэвэртээ гарчээ. 1968 онд 60 насандаа таалал төгссөн түүнийг төрөлх сууринд нь оршуулжээ.