Фэнчэн хаан (775-795) бол Дулосы хааны хүү бөгөөд Уйгурын хаант улсын 6-р хаан. Мөн Яклакар овгоос хаан сууринд суусан сүүлчийн хүн билээ. Жинхэнэ нэр нь Ачу, харин Фэнчэн гэдэг нь Тан улсын хаанаас шагнасан цол юм. Утга нь Чин сэтгэлтэй гэж орчуулагдана. Түүний хаанчлалын үед өмнөх хааны үеэс эхлэсэн Тан улстай холбоолж, Төвөд, Харлуг улсын эсрэг дайн үргэлжилсээр байв. Гэвч тэрбээр нас барсны дараа уг дайн түр зогссон. Тэр хүүхэдгүй байсан тул Уйгур улсын их сайд Эдиз овгийн Кутлукийг хаан сууринд өргөмжилжээ.

Өмнөх
Дулосы хаан
Уйгурын хаан
790-795
Дараах
Алп Күтлүк хаан