Фалько (жинхэнэ нэр Йоханн „Ханс“ Хөлцель, герм. Johann „Hans“ Hölzel; * 1957 оны 2 сарын 19-нд Венад төрсөн; 1998 оны 2 сарын 6-нд Пуэрто Платагийн ойролцоо, Доминикан) нь Австрийн дуучин байсан юм. Түүний дуулсан Rock Me Amadeus нэртэй дуу нь америкийн Billboard Hot 100 чартыг өнөөг хүртэл тэргүүлж байсан цорын ганц герман хэлний дуу юм[1].

Фалько

Фалько, Урзела Монн нарын тоглосон "Мөнгө эсвэл элэг!" киноны нээлтэн дээр, 1986 он Эссен
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрФалько
Жинхэнэ нэрЙоханн Ханс Хөлцель
Төрсөн өдөр1957 оны 2 сарын 19
Төрсөн газарВена
Нас барсан он1998 оны 2 сарын 6
Яс үндэсАвстриАвстри Австри
Ажил үйлДуучин, дууны үг зохиогч, рэпчин
УрсгалШинэ давалгаа, Neue Deutsche Welle, рок, поп, хип-хоп
Танил үе1977-1998

Гарал ба хүүхэд нас засварлах

Йоханн Хөлцель нь 1957 оны хоёрдугаар сарын 19-нд Мариа ба (жинхэнэ нэр Саурер)[2] ба Алойс Хөлцелийн хүү болон Вена хотод мэндэлжээ[3]. Тэрбээр гурван ихрээс ганцаараа хорвоод мэндэлсэн нь юм байна.[4] Түүний ээж нь гурван сартай жирэмсэн байхдаа гэнэтийн цус алдалтын улмаас нөгөө хоёр ихрийг нь алдчихсан аж[3]. Йоханн Хөлцель энгийн амьдралтай айлын ганц хүү болон Вена хотын тавдугаар дүүрэг болох Маргаретенд өсчээ[5].

Фалькогийн аав Алойс (* 1928) нь Доод Австриас гаралтай ба суурь машины цехэд цехийн ахлахын ажилтай, харин түүний эх Мариа (* 1926 оны 11 сарын 15; † 2014 оны 4 сарын 13) нь Бургенланд мужийн Бад Тацманнсдорфоос гаралтай бөгөөд Фальког төрөх үед Венийн Пенцинг дүүрэгт угаалгын газрын салбарыг хариуцсан даргын ажил хийдэг байжээ.

Фалько бага байхын дуулах авьяастай байсан нь радиогоор явж буй шлагер дууг хурдан цээжээр сурч чаддаг байснаас илэрхий. Дөрвөн насныхаа төрсөн өдөрт тэрбээр гранд төгөлдөр хуурыг бэлгэнд авч байсан бол дараа жил нь пянз тоглуулагч авч, түүн дээр Элвис Пресли, Клифф Ричард, Битлз зэргийг сонсдог байж. Таван настайдаа Венийн хөгжмийн академид очиж шалгуулан хөгжмийн сонсгол өндөртэй гэх тодорхойлолтыг гарджээ.[6]

Өсвөр үе ба боловсрол засварлах

1963 онд Хөлцель ромын католик шашны хувийн сургууль Пиаристэд сургуулийн бэлтгэл хийжээ.[7] 1967 оны Маргаретенд байх Райнер гимназид элсэн оров. Үүний дараахан түүний эцэг нь салан явсан учир тэр эх, эмээ болон бас нэгэн хөрш эмэгтэйн халамжинд өсчээ.[3]

Цахим холбоос засварлах

  Commons: Фалько – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. billboard.com
  2. Falco" (Johann Hölzel) (1957 - 1998) kuo-bt.at: 2017-05-05
  3. 3.0 3.1 3.2 Kindheit und Jugend, falco.at, 2017-05-05
  4. Falco – eine Pop-Ikone geistert in den Kinos Michael Pilz, Die Welt, 2008-06-03
  5. Superstar Falco: Seine Wurzeln liegen in Margareten., Michael Pilz, Die Welt, 2017-02-07
  6. [url=http://www.laut.de/wortlaut/artists/f/falco/biographie/index.htm Falco (Biographie)], laut.de, 2008-07-07
  7. Für seine Fans lebt er ewig[permanent dead link], Hit-Radio antenne Niedersachsen, 2008-07-07