Улс төрийн гүн ухаан

Улс төрийн гүн ухаан буюу Улс төрийн философи нь гүн ухааны нэг төрөл бөгөөд улс төрийг цогцоор нь буюу түүний бодит орчин байдал, хүнд үзүүлэх нөлөө, хүн хоорондын болон хүн нийгэмтэй, төрийн эрх баригчидтай харилцах харилцаа зэргийн судалдаг шинжлэх ухаан юм. Улс төрийн гүн ухааны гол сэдвүүд бол:- эрх чөлөө, шударга ёс, өмч, эрх, хууль ба түүний гүйцэтгэл, иргэний байдал, хувийн болон нийтийн хариуцлага юм.

Улс төрийн гүн ухаан гол шийдэх асуудал бол төрийн эрх мэдлийн хүлээн зөвшөөрөгдөх тухай юм. Жан Жак Руссо энэ асуудлыг "Нийгмийн гэрээний тухай" гэдэг өөрийн зохиолдоо тод гаргаж тавьсан.

Өөрийн иргэдийн эрх чөлөө ба бие даасан байдлыг хангахын хамт тэднийг захиран тушаах эрхтэй байдаг тийм төрийг хэрхэн байгуулж болох вэ? гэдэг асуултанд Руссо зөвхөн НИЙГМИЙН ГЭРЭЭхэмээх,бүх иргэд тэднийг өөрийн эрх мэдэлд захирч байх төрийг бий болгохын тулд хоорондоо байгуулсан хэлэлцээрийн тусламжтайгаар гэж хариулсан юм.

Дэвид Хьюм мэтийн консерватор үзэлтнүүд төрийг үүсгэн байгуулдаг ийм маягийн гэрээ хэлэлцээр хэзээ ч байгаагүй бий болгох ч үгүй гэдэгт үндэслэн нийгмийн гэрээний онолыг шүүмжилсэн байна.

Бенито Муссолини зэргийн фашистууд төр бол гэрээ хэлэлцээр биш,харин амьд органик,нэг бүхэл бүтэн зүйл мөн бөгөөд иргэд төрийн сайн сайхан байдлыг өөрийн хувийнхаасаа ямагт дээгүүр тавих ёстой гэж батлахыг оролдсон Фашистууд мөн оюун ухааныг хүсэл дур зориг,инстинкээс дээгүүр тавьсных нь төлөө төрийн либерал онолын эсрэг тэмцсэн юм.

Карл Маркс төрийн эрх баригч капиталист ангийн багаж хэрэгсэл мөн гэж үзсэн. Тэр жинхэнэ социалист нийгэмд нэг анги нь нөгөөгөө ноёлох явдал устах тул төр өөрөө хэрэггүй болж түүнийг ерөнхий ашиг сонирхлын тулд ухаалаг удирдлагаар солих юм гэж бодож байжээ.

Мөн үзэх засварлах