Улаан-Уул сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 10,000 орчим км² газар нутагтай. 2000 оны байдлаар 3,726 хүн оршин суудгийн олонхи нь дархад ястан болно. Сумын төв Төгөл нь аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 171 км, нийслэл Улаанбаатараас 942 км зайд оршино.

Улаан-Уул сум
ᠤᠯᠠᠭᠠᠨᠠᠭᠤᠯᠠᠰᠤᠮᠤ
Сумын төв
Сумын төв
Улс Монгол
Аймаг Хөвсгөл
Байгуулагдсан1933 он
Газар нутаг
  Нийт10,057.5 км2 (3,883.2 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,344
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Түүх засварлах

Улаан-Уул сумыг 1933 онд Баянзүрх сумын ихэнх нутгийг тасалж байгуулжээ. 1956 - 1990 онд "Жаргалант Амьдрал" нэгдэл тус суманд байв

Эдийн засаг засварлах

2004 оны байдлаар 72,000 орчим толгой малтай. Үүнд, 23,000 ямаа, 24,000 хонь, 17,000 үхэр,сарлаг, хайнаг, 7,000 адуу, 216 тэмээ байв[1].

Эшлэл засварлах

  1. "Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого" (PDF). Archived from the original (PDF) on 2007-03-22. Retrieved 2007-03-22.

Ном зүй засварлах

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.144