Хөлбөмбөгийн Уиган Атлетик баг (Англи: Wigan Athletic Football Club) нь Их Манчестерийн Уиган хотоос гаралтай хөлбөмбөгийн баг юм. 2005 онд түүхэндээ анх удаагаа Премьер лигт дэвшин гарч ирснээс хойш тоглож байгаа.[3]

АнглиУиган Атлетик
Бүтэн нэрХөлбөмбөгийн Уиган Атлетик баг
Хоч нэрЛатикс
Байгуулагдсан1932[1]
Цэнгэлдэх хүрээлэнДи Дабл Ю
Виган
Их Манчестер
Англи
(Багтаамж: 25,138[2])
ЕрөнхийлөгчДэйв Уилан
МенежерРоберто Мартинес
АхлагчГэри Колдуэлл
ЛигChampionship (D2)
2018/1918-р байр
Цахим хуудасКлубийн цахим хуудас
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл

«Ди Дабл Ю» цэнгэлдэх хүрээлэнд 1999 оноос тоглох болсон бөгөөд регбигийн лигийн «Уиган Варриорс» багтай хамтран эзэмшдэг[4] ба өмнө нь «Спрингфиелд Парк» цэнгэлдэхэд 67 жилийн турш тоглож байв.[5] Английн баруун хойд нутгийн Ланкашир хотын нэг хэсэг Уиган хэмээх жижиг хотод 1920 онд байгуулагдсан «Уиган Боро» (Wigan Borough F.C) хөлбөмбөгийн багийг 1932 онд «Уиган Атлетик» нэртэйгээр шинэчлэн байгуулсан нь уг багийн түүх эхэлсэн гэж үздэг.

Уиган Атлетик баг 1934-35 оны улирлын Английн хөлбөмбөгийн холбооны цомын нэгдүгээр шатны «Карлайл Юнайтед»(Carlisle United F.C) багийг 6-1 харьцаагаар ялсан тоглолт нь өдгөөг хүртэл цомын тэмцээнд үзүүлсэн түүхэн ялалт хэвээрээ байгаа юм.

Уиган Атлетик 1945 оноос Ланкаширын лигийн сонгон шалгаруулалтын бага лигт тоглож байх үедээ 1950 онд Английн хөлбөмбөгийн лигт шалгарах боломжоо «Сканторп Юнайтед»(Scunthorpe United) багт хожигдон алдаж өмнө нь тоглож байсан баруун хойд Английн бас нэгэн бага лиг рүү 1961 онд шилжих хүртлээ Ланкаширын лигтээ тоглож байв.

Челси багтай Премьер лигт түүхэн дэх анхны тоглолтоо хийж буй нь, 2005 он

Уиган Атлетик 1968 онд «Хойд нутгийн Премьер лиг»-ийг байгуулагдахад анхны гишүүн багуудын бүрэлдэхүүнд багтаж байв. Анхны улиралдаа лигийн 38 тоглолтонд 18 хожил, 12 хожигдол, 8 тэнцээ нийт 48 оноотойгоор хоёрдугаар байрт шалгарч байв. Уиган 1972 онд Шотландын лигийн хоёрдугаар дивизэд тоглож байгаад 1978 онд Английн лигт гарч ирж байсан түүхтэй.

Тоглогчид засварлах

 
«Уиган Атлетик» багийн хаалгач Крис Кирклэнд
2010 оны наймдугаар сарын 23-ны байдлаар.[6][7]

Одоогийн бүрэлдэхүүн засварлах

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч






Д. Байрлал Тоглогч







Зээллэгээр явсан засварлах

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч

[8][9][10]

[11]

Алдартай тоглогчид засварлах

  •   Петер Атертон
  •   Лейтон Бэйнс
  •   Маркус Бент
  •   Карл Брэдшев
  •   Жимми Буллард
  •   Дэвид Томпсон
  •   Натан Эллингтон
  •   Дэвид Фэйрклаф
  •   Колин Грийнэлл
  •   Брайн Гриффитс
  •   Эмиль Хески
  •   Мэйт Жексон
  •   Пол Жуэлл
  •   Алан Кеннеди
  •   Ян КилФорд
  •   Нейл Меллор
  •   Дэвид Лув
  •   Гэри Уэлш
  •   Майк Невилл
  •   Жо Паркинсон
  •   Микки Куинн
  •   Нейл Редфим
  •   Аллен Танкард
  •   Райан Тэйлор
  •   Дэвид Ансворт
  •   Ли Каттермоле
  •   Стефен МакМиллан
  •   Колин Метвен
  •   Арчи Жеммилл
  •   Энди Лидделл
  •   Гэри Тийл
  •   Энди Уэбстер
  •   Ли Маккаллох
  •   Грэхэм Каванаг
  •   Кевин Килбэйн
  •   Питер Корр
  •   Рой Карролл
  •   Жонн Файлан
  •   Жейсон де Вос
  •   Кевин Шарп
  •   Антонио Валенсия
  •   Амр Заки
  •   Мидо
  •   Паскаль Шимбонда
  •   Антуан Сибьерски
  •   Жейсон Робертс
  •   Уилсон Паласиос
  •   Дэмейн Францис
  •   Марлон Кин
  •   Ариян де Зеу
  •   Денни Ланзаат
  •   Анри Камара
  •   Роберто Мартинес
  •   Нейл Робертс

Алдартай менежерүүд засварлах

  •   Бобби Чарльтон
  •   Пол Жуэлл
  •   Крис Хатчингс
  •   Стив Брюс

Шагналууд засварлах

Түрүү болон байр засварлах

  • Хөлбөмбөгийн лигийн АШТ хоёрдугаар байр:1
    2004/05
  • Хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивиз түрүү:1
    2002/03
  • Хөлбөмбөгийн лигийн гуравдугаар дивиз түрүү:1
    1996/97
  • Football League Trophy түрүү: 2
    1984/85, 1998/99
  • Хөлбөмбөгийн лигийн цом хоёрдугаар байр:1
    2005/06

Бусад амжилтууд засварлах

  • Хөлбөмбөгийн лигийн дөрөвдүгээр дивизэд 1981/82 оны улирлаар дэвшиж байв.
  • АХХ-ны цомд 1986/87 оны улирлаар 6-р шат хүртэл тоглож байв.
  • Английн хөлбөмбөгийн лигт 1978 оноос тоглох болсон.
  • FA Trophy: 1972/73 оны улиралд хоёрдугаар байр эзэлсэн.
  • Best value Premier League Football Club 2008/09 – ING Direct Value League [12]

Тэргүүн амжилтууд засварлах

  • Лигийн олон гоол оруулж ялсан тоглолт: 7–1 харьцаагаар, 1997 оны гуравдугаар сарын 11-нд «Скарборо» багтай тоглохдоо
  • Лигийн олон гоол алдаж ялагдсан тоглолт: 1–9 харьцаагаар, Тоттенхэм Хотспур багтай тоглохдоо (2009-11-22),[13] 0-8 харьцаагаар, Челси багтай тоглохдоо (2010-05-09)
  • Үзэгчдийн дээд тоо: 25,133, Манчестер Юнайтед багтай тоглохдоо (11 May 2008)
  • Лигийн хамгийн олон гараа: 317, Кевин Ленгли (1981–1986, 1990–1994)
  • Лигт хамгийн олон гоол оруулсан: 70, Энди Лидделл (1998–2003)
  • Лигийн нэг улиралд хамгийн олон гоол оруулсан: 31, Граеми Жонес (1996–97)
  • Лигийн хамгийн сайн амжилт: 10-р байр, Премьер лигт (2006)
  • Хөлбөмбөгийн лигийн хамгийн сайн амжилт: 2005/06 шигшээ тоглолт
  • АХХ-ны хамгийн сайн амжилт: Дөрөвний нэг шигшээ 1986/87
  • Лигийн тоглолтуудад тасралтгүй гарсан гараа : 123, Жимми Буллард (2003 оны I сараас 2005 оны XI сар хүртэл)
  • Солилцоо наймааны дээд үнэ: Шарль Н’Зогбия, 6 сая фунт стерлинг, Ньюкасл Юнайтед багаас (2009 оны II сар)
  • Солилцоо наймаанд дээд үнэ: Антонио Валенсия, 16 сая фунт, Манчестер Юнайтед баг руу (2009 оны VI сар)

Эшлэл засварлах

  1. "Wigan Athletic Football Club". PremierLeague.com. Archived from the original on 1 Тавдугаар сар 2013. Retrieved 12 June 2009.
  2. "JJB Stadium – Facts & Figures". Wigan Warriors. Archived from the original on 14 Аравдугаар сар 2006. Retrieved 29 December 2006.
  3. Warren, Dan (8 May 2005). "Wigan dreams become reality". BBC Sport. Retrieved 12 June 2009.
  4. "Wigan Athletic : Statistics". www.11v11.com (The Football Genome Project). Retrieved 12 June 2009. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  5. "Springfield Park, Wigan Athletic FC". www.oldgrounds.co.uk (Old Football Grounds). Retrieved 12 June 2009. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  6. "1st Team". Wigan Athletic F.C. Retrieved 2007-09-03.
  7. "Squad numbers revealed". Wigan Athletic F.C. 2010-08-09. Retrieved 2010-08-09.
  8. "Jason Koumas set for Cardiff City loan move". BBC Sport. 2010-08-04. Retrieved 2010-08-06.
  9. "Cardiff register trio for season as transfer ban lifted". BBC Sport. 2010-08-06. Retrieved 2010-08-06.
  10. "Oficial: Antonio Amaya regresa a Espaca" (in Spanish). Fichajes. 2010-07-26. Retrieved 2010-07-26.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  11. "Hamilton Accies sign Jon Routledge and Joel Thomas". BBC Sport. 2010-08-12. Retrieved 2010-08-13.
  12. Wigan Athletic tops Premier League – for value ING Direct, 22 May 2009
  13. Jermain Defoe scores five as Tottenham rout Wigan The Guardian, 22 November 2009

Холбоос засварлах