Төрөлчи бол Ойрадын Хойд овгийн Худуга бэхийн ахмад хүү юм. 1207 онд Жочи ханхүүгийн удирдсан баруун гарын их цэрэг хойд зүгийн ойн иргэдэд аялах үед түүний эцэг харьяат цэрэг, ардаа авч дагаар орж, бусад Киргиз, Буриад, Булгад, Хорь Түмэд зэргийн олон аймгийг дагаар оруулах үйлст замчлан оролцжээ. Иймээс Чингис хаан өөрийн дунд охин Цэцэйхэн бэхийг Худуга бэхийн ахмад хүү Төрөлчид, Жочийн охин Хулуйханыг Төрөлчийн дүү Иналчид өгсөнөөр худ ураг бололцсон юм. Төрөлчигийн тухай мэдээ түүхэнд ховор юм.

Гэр бүл засварлах

Хөвгүүд засварлах

Охид засварлах

Холбоотой мэдээлэл засварлах