Тяньшүнь (1328 он)

оны цол

Тяньшүнь (хятадаар:天顺, пиньинь галиг:Tiānshùn) хэмээх нь Монголын Юань улсын 7-р их хаан Ашидхэвийн хэрэглэж байсан оны цол юм. 1328 оны 10 сарын 4-нөөс 1328 оны 10 сарын 16-ны хооронд Юань улсын хойд хагаст хэрэглэж байлаа. Баядын Элтөмөр жанжны утсан хүүхэлдэй Тугтөмөр хааны их цэрэгт ялагдсаны дараа Тяньшүний оны цолыг хүчингүй болгожээ.

Цаг тооны бичиг засварлах

Caption
Тяньшүнь 1-р он
Нийтийн тоолол 1328 он
Дорнын тоолол Шар луу

Холбоотой өгүүлэл засварлах

Өмнөх
Жыхө
Юань улсын хаадын оны цол
1328 оны 10 сарын 4 - 1328 оны 10 сарын 16
Дараах
Тяньли

Эшлэл засварлах