Тэсхэм хошууОрос улс (ОХУ)-ын Тува орон (БНТувУ)-ы арван долоон хошууны нэг.

Тэсхэм хошуу
хошуу
орос. Тес-Хемский район
тув. Тес-Хем кожуун
Тува орон дахь Тэсхэм хошуу
Тува орон дахь Тэсхэм хошуу
Улс  Орос
Бүгд Найрамдах Улс  Тува
Хошуу Тэсхэм
Дотроо (7) 7 сумтай
Хошууны төв Самагалтай
Газар нутаг 6680 км²
Хүн ам (тооц.) 2014 онд 8261 хүн
Ард түмэн тува ястан

Хошууны хүн ам — 8 мянга. Засаг захиргааны төв — 3 мянган хүнтэй Самагалтай суурин.

Газар зүй засварлах

Тэсхэм хошуу Тува орны өмнөд нутгийн 6680 км² газар эзлэн оршдог. Өвөр, Үлэгхэм, Чэдхөл, Тагнын, Хаахэм, Эрзин гэсэн зургаан хошуу болон Монгол улсын Увс аймагтай хиллэнэ. «М54» улсын чанартай авто зам дайрдаг.

Хошуу Тагнын нурууны өвөр, Увс нуурын хотгорт байх ба хошууны нутгаар Орхон, Шивилиг, Тэс, Хараалиг гол урсдаг.

Хүн ам засварлах

1990 2002 2014
10,470 8,908 8,261

Нутгийн хуваарь засварлах

Берт-Даг, Кызыл-Чыраа, О-Шынаа, Самагалтай, У-Шынаа, Чыргаланды (жаргалант), Шуурмак гэсэн долоон сум болж хуваагддаг. 19 суурин газартай.

Үзэх газар засварлах

  • Теве-Хая (тэмээ хад)