Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн нутаг Булнайн нуруунаас эх аван 550 км урссаар Увс нуурт цутгадаг манай орны томоохон голуудын нэг бөгөөд ганц эх оронч гол юм. Учир нь тэсийн гол нь ОХУ-ын нутаг руу урсч гараад эргээд Монгол нутагт орж ирээд усаа Увс нуурт цутгадаг онцлогтой. Тэсийн гол нь адаг орчимдоо хэсэг хэсэг салаалж, тэр дагуудаа намаг, нуга, хужир, мараа, усан арал, бургасан шугуй бүхий өвөрмөц үзэсгэлэнтэй газар юм. Тэсийн гол нь эхэн ба дээд хэсэгтээ ой модтой уулын дундуур, доод ба адгийн хэсэгтээ хээр цөлөрхөг газраар урсана. Голын өргөн нь 120м, гүн нь 2.5 м, хурд 1.5 м/с хүрнэ. Тэсийн голын олон салаалсан хэсэгт улиасан төгөл, бургасан шугуй, тэмээн харганы ширэнгэ бүхий баруун Монголын хэв шинжийн алаг өвст үетэнт, улалжит нуга, алаг цоог төгөл бий.

Тэсийн гол
Тес-Хем (Тува)
ЭхБулнайн нуруу
АдагУвс нуур
Усаа цуглуулдаг орнуудМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Байршил Хөвсгөл
 Завхан
 Увс
Орос Тува
Урт568[1] км
Эхийн өндөр1900 м
Адгийн өндөр759 м
Урсац-дундаж 56 м³/с
Ус цуглуулах талбай33.400[2] км²
Голын системТэс

Талбайн хэмжээ: 101000 га.

Уур амьсгал засварлах

Увс нуурын жилийн дундаж температур -40-аас –4.90С хүртэл, жилийн хур тунадас 100-200 мм ордог байна. Өвөлдөө хүйтэн, зундаа халуун хуурай учир эрс тэс уур амьсгалтай.

Амьтан засварлах

Тэсийн гол нь олон улсын ач холбогдол бүхий усны шувуудын өндөглөн зусдаг гол газар нутаг бөгөөд монгол улсын улаан номонд орсон ховор болон нэн ховор хотон, халбаган хошуут, хар өрөвтас, ямаан сүүлт нугас, гангар ба хуруут хун, релик цахлай, цасч дэглий, хээрийн галуу, тоодог, жороо тоодог, уран шувуу, усны цагаан сүлт бүргэд, хошуу галуу зэрэг оолон зүйлийн шувуудтай. Тэсийн голын шугуйд улаан номонд орсон ховордож байгаа зэгсний гахай, азийн минж, эрээн хүрнэ, усны булга, сибирийн гүлмэр, зэрлэг гахай, бор гөрөөс, буга, ойн солонго, ширх хөхтөн амьдардаг.

Ой мод, ургамал засварлах

Тэсийн голийн хөндий ой мод, ан амьтан байгалын онгон зэрлэг байдал хосолсон газар юм.Уг голын дагуу 32 зүйлийн бургас, улиас, хүс ургадаг. Манай орны чацарганы нөөц газар бөгөөд дэлхийн чацарганы 60 орчим хувийг бүрдүүлдэг. Тошлой, хад, мойл, улаалзгана, нохойн хошуу зэрэг олон төрлийн жимс, жимсгэнэтэй.

Соёлын онцлог засварлах

Халх, Баяд, эртний Киргизүүдийн үлдсэн омогууд ястанууд амьдардаг. Тэсийн голын дагуу омог отгоороо модон овоо бий болгон тахиж шүтэж ирсэн уламжлалтай. Мөн давсны орд, буулт ихтэй. Хурдан хүлэг хүчит бөхчүүдийн өлгий нутаг юм.

Зүүлт тайлбар засварлах

  1. touristinfocenter.mn: ТЭСИЙН ГОЛ, 2016-07-12
  2. textual.ru: ОХУ-ын улсын ус зүйн бүртгэл