Трийзен (Герман: Triesen дуудлага [ˈtʁiːzn̩], Лихтенштайн аялгаар: Tresa) нь Лихтенштайны Вант Улсын Дээд Лихтенштайн дахь суурин юм. Энэхүү суурин нь улсынхаа баруун урд талд орших бөгөөд ойролцоогоор 5000 гаран хүн амтай, вант улсдаа гуравт эрэмбэлэгдэнэ.

Трийзен
Трийзен суурингийн туг
Трийзен суурингийн туг
Далбаа
Трийзен суурингийн сүлд
Трийзен суурингийн сүлд
Сүлд
Улс: ЛихтенштайнЛихтенштайн Лихтенштайны Вант Улс
Сонгуулийн тойрог: Дээд Лихтенштайн
Суурингийн дугаар: 7002
Улсын дугаар: FL
Шуудангийн дугаар: 9495
UN/LOCODE: LI TES
Солбицол: 758808 / 219568Координат: 47° 6′ 29″ У, 9° 31′ 52″ З; CH1903: 758808 / 219568
Өндөр: 512 м д. т. д.
Газар нутаг: 26,479 км²
Хүн ам: 5316 (30. Зургаадугаар сар 2020)[1]
Хүн амын нягтрал: 201
Гадаад хүн: 37,1 % (30. Зургаадугаар сар 2020)[2]
Цахим хуудас: www.triesen.li
Лихтенштайны Вант Улс дахь Трийзен суурингийн байршил (товшин шилжих боломжтой газрын зураг)ЭшенЭшенГампринМауренРуггеллШэлленбергБальцерсБальцерсБальцерсПланкенШаанШаанШаанТрийзенТрийзенбергТрийзенбергВадуцВадуцВадуцВадуцВадуц
Лихтенштайны Вант Улс дахь Трийзен суурингийн байршил (товшин шилжих боломжтой газрын зураг)
Лихтенштайны Вант Улс дахь Трийзен суурингийн байршил

Түүх засварлах

Трийзений нутаг дэвсгэр дээр оршин байсан суурингууд нь байгалийн гамшигт сүйдсэн болохыг тус улсын археологичид малтлагын явцад илрүүлсэн байдаг. Энэ нь тийм ч гайхаад байх зүйл биш ба учир нь урьдын агаарын дундаж температурыг өнөөгийнхтэй харьцуулбал нэлээд хэдэн хэмээр өндөр байснаас гадна байнга их хэмжээний аадар[3] буудаг байсантай холбоотой ажээ. 2005 онд суурин газрын анхны ул мөрийг хотын нутаг дэвсгэрээс олжээ. Энэ малтлагаар нэгэн барилгын ул мөр, мөн гал түлсэн газрын үлдэгдэл, байшинг тойруулаад хана маягийн аварга дэвсэг байсныг олжээ. Энэхүү малтлага хийгдсэн газрыг C14-Анализын аргаар хүрэл зэвсгийн дунд үе буюу өөрөөр хэлбэл нийтийн тооллын өмнөх 1600-1400 оны хооронд болохыг тогтоосон байна.

Газар зүй засварлах

Энэ тосгон Ретиконы нурууны бэлд, мөстлөгийн үеийн дараахан нурсан уулын нуранга дээр, Райны талтай хиллэн оршдог. Трийзен тосгоны болон Лихтенштайны хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2599 м-т өргөгдсөн Граушпиц (орч. саарал үзүүр) оргил юм.

Вадуц Трийзенберг
Швейцарын Вартау   Трийзенберг
Бальцерс

Цахим холбоос засварлах

  Commons: Трийзен – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж засварлах

  1. Bevölkerungsstatistik 30. Juni 2020. In: llv.li. Amt für Statistik (AS), Fürstentum Liechtenstein, Х. 14, хандсан 21. Гуравдугаар сар 2021 (PDF; 2,0 MB).
  2. Bevölkerungsstatistik 30. Juni 2020. In: llv.li. Amt für Statistik (AS), Fürstentum Liechtenstein, Х. 15, хандсан 21. Гуравдугаар сар 2021 (PDF; 2,0 MB).
  3. Аадар бороо гэдэг нь цаг уур судлалын үүднээс бол нэг метр квадрат талбайд таван минутын дотор таван литрээс илүү эсвэл нэг метр квадрат талбайд жаран минутын дотор арван долоон литрээс дээш хур тунадас унахыг хэлдэг