Тоёода Хисакичи

Тоёода Хисакичи (Япон: 豊田久吉, とよだひさきち, 1912 оны 1 сарын 2-нд төрсөн, нас барсан огноо тодорхойгүй) нь 1932 оны олимпийн аварга, Японы усанд сэлэгч юм.

Тоёода Хисакичи
Эрэгтэйчүүдийн усанд сэлэлт
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Тоёода Хисакичи
Төрсөн огноо 1912 оны 1 сарын 2
Төрсөн газар Япон, Ямагүчи, Сүо-Оошима
 
Медалиуд
Зуны олимп
Алт Лос-Анжелес 1932 800м буухиа

Намтар засварлах

Тэрээр Ямагүчи мужийн Сүо-Оошимад төржээ. Нутагтаа дунд сургууль дүүргэж, Нихон их сургуулийг төгссөн байна. 1932 оны Лос-Анжелесийн олимпийн 800 метрийн буухиа сэлэлтэнд Миязаки Ясүжи, Юса Масанори, Ёкояма Такаши нарын хамтаар алтан медаль хүртжээ.

Түүний ач Ватанабэ Кэнжи нь мөн усанд сэлэлтээр хичээллэн 3 олимпод оролцож байв.