Токиогийн Тэнгэрийн Мод

Токиогийн Тэнгэрийн Мод (Япон хэлээр: 東京スカイツリー Tōkyō Sukaitsurī) цамхаг нь Токио хотод байрладаг . Энэхүү цамхаг нь Япон улсын хамгийн өндөр цамхаг бөгөөд 2010 онд баригдаж эхлэсэн ба албан ёсны нээлтийн ажиллагаа 2012 оны 5-р сарын 22-нд болсон. Барилгын нийт өндөр 634.0 метр бөгөөд Бурж Халифын дараа орох дэлхийн хамгийн өндөр хоёр дахь барилга юм. Тус барилгыг ажиглалт судалгаа, шинжилгээ болон ресторан, телевизийн өргөн цацалтын зорилгоор ашигладаг.

Тэнгэрийн Мод цамхаг. 2012 оны 5 сар