Техникийн механик

Техникийн механик нь инженерийн шинжлэх ухааны нэг салбар хэсэг юм. Түүний байгалийн шинжлэх ухааны үндэс нь сонгодог механик юм. Сонгодог механик нь өөрөө физикийн нэг салбар хэсэг юм. Техникийн механикийн судлах зүйлийн жишээнд статик, бат бөхийн онол, кинематик, хэв гажилтын механик болон машины динамикийн ачаалалын талаар судалдаг. Техникийн механикийн гүйцэтгэх үндсэн үүрэгт хүчний үйлчлэл, тэдгээрийн момент болон бусад ачааллын (жишээ нь материалын шинжлэх ухаан болон барилга, механик инженерийн салбарт хэрэглэх материалын ачаалал) тооцооны онол болон гаргалгааны арга ухааныг бэлтгэж өгөх. Ингэж тооцоолсоны дараа тухайн хийцийн эд материал хэмжээг сонгох боломжийг олгодог учир техникийн механик нь хэрэглээнд их ойр туслах шинжлэх ухаан юм.

Техникийн механикийг бүрдүүлэх салбар засварлах

тусгай салбар:

Ерөнхийд нь техникийн механикийн гол судлах зүйлд уян налархай биетийн хэв гажилт болон хүчдэлийг тооцон олох мөн хатуу биетийн хөдөлгөөнөөр хязгаарлагдана. Тайван байдалд байгаа биет нь хөдөлгөөний хязгаарын тохиолдол бөгөөд үүнийг техникийн механикт статикийн тусламжтай тооцон тодорхойлдог.