Тео Жеймс Уолкотт (Англи: Theo James Walcott, 1989 оны гуравдугаар сарын 16-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин бөгөөд Эвертон болон Английн шигшээ багийн довтлогч, довтлох чиглэлийн жигүүрийн хагас хамгаалагчаар тоглодог.

Тео Уолкотт
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Тео Жеймс Уолкотт[1]
Төрсөн огноо 1989 оны 3 сарын 16
Төрсөн газар Лондон, Англи
Биеийн өндөр 1.75 м[2]
Тоглодог байрлал Довтлогч[3], довтлох чиглэлийн жигүүрийн хагас хамгаалагч
Клубын мэдээлэл
Одоогийн клуб Эвертон
Дугаар 11
Тоглосон клубууд
Он Баг Тоглосон тоо
(Гоол)
2005-2006
2006-2018
Саутхемптон
Арсенал

21(4)
89(13)
Үндэсний шигшээ
2006-
2006-
2006-
Англи (21-ээс доош нас)
Англи (Б)
Англи
21(6)
1(0)
12(3)

‡ Шинэчилсэн нь
2010 оны 8 сарын 28

Гараа засварлах

Саутхемптон засварлах

Арсенал засварлах

 
Уолкотт 2007 онд

Уолкотт 2006 оны нэгдүгээр сарын 20-нд Арсенал багт 5 сая фунт стерлингээр шилжин ирж тухайн оныхоо наймдугаар сарын 19-нд Астон Вилла багтай хийсэн Арсеналын Премьер лигийн ээлжит тоглолтонд сэлгээгээр талбайд гарч, Жилберто Силвад гоолын дамжуулалт өгч анхныхаа гарааг хийж байжээ.

УЕФА Аваргуудын Лигийн анхны гараагаа хэсгийн «Динамо Загреб» (Хорват) багтай хийсэн тоглолтонд хийсэн ба Сеск Фабрегасын дараахь уг тэмцээний хамгийн залуу тоглогч болж байсан ч сүүлд Жек Уилшер энэ үзүүлэлтэнд өөрчлөлт оруулсан байдаг байна. Тус тоглолтонд анхны шар хуудсаа авч, хоёр ч удаа гоолын дамжуулалт өгөөд амжсан байна. Арсенал дахь анхны гоолоо 2007 оны «Лигийн цомын» шигшээ тоглолтонд Челси багийн хаалганд оруулж залуу тоглогч Уолкоттод ихээхэн урмыг өгсөн нь лавтай. Баярлахын сацуу ялагдахын зовлонг ч амсаж авав. Челсигээс Дидье Дрогба хоёр гоол оруулан Челси аваргалав. Түүний Аваргуудын Лигийн тэмцээнд талбай дээрээ оруулсан анхны гоол нь Чехийн «Славия Прага» багийг 7-0 харьцаагаар бут ниргэсэн тоглолтонд оров. Тэр нэг гоолыг оруулахын сацуу Фабрегаст гоолын дамжуулалт өгсөн юм.

2008 оны хоёрдугаар сарын 23, Арсеналын Бирмингем Сити багтай хийсэн Премьер лигийн ээлжит тоглолтонд «Сэнт Эндрюсийн» цэнгэлдэх хүрээлэнд Уолкотт хоёр гоол оруулан анхны «дубль»-ээ хийсэн ч тоглолт тэнцээгээр өндөрлөв. 2007-08 оны улиралд Уолкотт оролцсон бүхий л тэмцээний туршид долоон гоолы оруулсан байх юм.

2010 оны наймдугаар сарын 21-нд Блэкпүүл багийг 6-0 харьцаагаар хожсон улирлын хоёр дахь тоглолтонд Уолкотт гурван гоол оруулж өөрийнхөө анхны «хэт-трикээ» хийв.

Шигшээ баг засварлах

Шигшээ багийн гоол засварлах

Гоол Хэзээ Хаана Өрсөлдөгч Оноо Үр дүн Тэмцээн
1. 10 September 2008 Максимир, Загреб, Хорват   Хорват 1–0 4–1 2010 оны ДАШТ .сон
2. 2–0
3. 4–1

Гэр бүл болон хувийн амьдрал засварлах

Үзүүлэлтүүд засварлах

Үзүүлэлтүүд засварлах

Баг Улирал Лиг Цом[4] Европ Бүгд
Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт
Саутхемптон 2005–06 оны Лигийн АШТ 21 4 1 2 1 1 - - - 23 5 2
Бүгд 21 4 1 2 1 1 - - - 23 5 2
Арсенал
2006–07 16 0 3 10 1 2 6 0 2 32 1 7
2007–08 25 4 2 5 1 0 9 2 3 39 7 5
2008–09 22 2 2 3 1 0 10 3 1 35 6 3
2009–10 23 3 2 1 0 0 6 1 1 30 4 3
2010–11 3 4 1 0 0 0 0 0 0 3 4 1
Бүгд 89 13 9 19 3 2 31 6 7 139 22 18
Нийт 110 17 10 21 4 3 31 6 7 162 27 20
2010 оны наймдугаар сарын 28-ний байдлаар[5]

Шагналууд засварлах

Баг засварлах

Саутхемптон

Хоёрдугаар байр:

  • АХХ-ны өсвөрийн цом
Арсенал

Хоёрдугаар байр:

  • Лигийн цом 2007

Олон улс засварлах

Английн 21-ээс доош насны баг

Хоёрдугаар байр:

Хувийн засварлах

  • BBC телевизийн Оны шилдэг залуу Спортын алдартан: 2006

Эшлэл засварлах

  1. "Search 1984 to 2006 – Birth, Marriage and Death indexes". Findmypast.com. Archived from the original on 2 Долдугаар сар 2015. Retrieved 11 January 2010. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  2. "Bio". 4thegame.com. 25 August 2009. Retrieved 25 August 2009.[permanent dead link]
  3. http://www.arsenal.com/news/news-archive/wenger-mature-walcott-can-take-centre-stage
  4. Includes АХХ-ны цом, Лигийн цом болон АХХ-ны Коммунити Шиелд
  5. "Theo Walcott". Arsenal.com. Retrieved 21 August 2010.

Холбоос засварлах

  Commons: Тео Уолкотт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан