Тедди Пьер-Мари Ринер (франц:-Teddy Pierre-Marie Riner, 1989 оны 4 сарын 7-нд Гваделупын Пойнт-а-Питрт төрсөн) нь Францын жүдочин.[1] Жүдо бөхийн +100 кг жинд хамгийн залуудаа дэлхийн аварга цол хүртсэн, мөн хамгийн олон удаа буюу 11 удаагийн Дэлхийн аварга, 3 удаагийн Олимпын (2012, 2016, 2020) аварга, 5 даа Европын аварга болсон эрэгтэй алдарт жүдо бөх юм.

Тедди Ринер

Жүдо
Төлөөлдөг улс: ФранцФранц Франц
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Тедди Пьер-Мари Ринер
Төрсөн огноо 1989 оны 4 сарын 7 (1989-04-07) (34 настай)
Төрсөн газар Гваделуп, Пойнт-а-Питр
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Бээжин 2008 +100 кг
Алт Лондон 2012 +100 кг
Алт Рио-де-Жанейро 2016 +100 кг
Дэлхийн АШТ
Алт Рио-де-Жанейро 2007 +100 кг
Алт Леваллуа-Перре 2008 Үнэмлэхүй
Алт Роттердам 2009 +100 кг
Алт Токио 2010 +100 кг
Мөнгө Токио 2010 Үнэмлэхүй
Алт Парис 2011 +100 кг
Алт Парис 2011 Эрэгтэй баг
Алт Рио-де-Жанейро 2013 +100 кг
Алт Челябинск 2014 +100 кг
Алт Астана 2015 +100 кг
Европын АШТ
Алт Белград 2007 +100 кг
Алт Истанбул 2011 +100 кг
Алт Будапешт 2013 +100 кг
Алт Монтпиллиер 2014 +100 кг
Алт Казань 2016 +100 кг
Тедди Ринер Токио хотод зохиогдсон, 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ийн жингийн ангиллын шигшээд Германы жүдоч Андреас Тёлцерийг ялсны дараа.

Тэрээр гэр бүлийнхэн нь аяллаар явж байх үед Гваделуп арал дээр төрсөн бөгөөд Парист өсчээ.[2]

Ринер 2.04 метр өндөртэй бөгөөд 125 кг жинтэй ажээ.[2][3] Түүнийг "Тедди баавгай" (Teddy Bear) гэж хочилдог.[4]

"Тедди баавгай" 2010 оноос хойш 9 жилийн турш дэвжээн дээр ялагдал хүлээлгүй нийт 157 ялалт байгуулжээ.

2022 оны 5-р сард францын шигшээ багийн хамт Монголд бэлтгэл хийхээр ирсэн.

Гэр бүл засварлах

Тедди Ринер Лютна Плокус-тай хамтран амьдардаг бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 1-нд тэд нар Эден хүүтэй болсон. 2018 оны 10 дугаар сард мөн охин Исис төржээ.

 
"Тедди баавгай"

Эшлэл засварлах

  1. "Teddy Riner Biography". Sports Reference. Retrieved 18 July 2012.
  2. 2.0 2.1 Creighton, Jessica (11 February 2012). "London 2012: Is Teddy Riner a judo legend at just 22?". BBC Sport. Retrieved 18 July 2012.
  3. "50 worldwide contenders for 2012: Teddy Riner". BBC Sport. 7 October 2011. Retrieved 18 July 2012.
  4. "Guide to judo at the Olympics". RTE Sports. 28 June 2012. Retrieved 18 July 2012.