Таньшихуай (Хятад: 檀石槐 < daldaγay «тунгалаг хүн»; 141181) нь Сяньби улсын хаан байв. Тэрээр умард Хүннүгийн нутгийг бүрэн эзлэн авч Динлин, Усунь, Пүйө, Өмнөд Хүннү, Хань улсын эсрэг амжилттай тулалдаануудыг явуулж, Сяньби улсыг эзэнт гүрэн болгон хувиргасан ажээ. Түүний үед Сяньби улс өмнө зүгт цагаан хэрэм, хойд зүгт Байгал нуур, баруун зүгт Тэнгэр уул, зүүн зүгт Номхон далай хүртэл газар нутагтай байжээ.

Хууль цаазыг эрхэмлэж, зөв бурууг шийддэг байсан Таньшихуай ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд зохих арга хэмжээ авч байжээ. Нэг удаа Ухоуцинь гол загас элбэгтэйг мэдээд хөрш аймгаа дайлж мянгаад өрх булааж авчраад загас бариулж хоол хүнсэндээ нэмэрлэж байлаа. Түүний үед сяньбичууд Хань улсын хилд халдаж уулга дээрэм хийх нь эрс нэмэгдсэн юм. Тиймээс түүнийг аргадахын тулд Хань улс элч илгээж өдтэй тэмдэг өгч ван хэргэмээр шагнаж, найрамдахыг хүссэн ч Таньшихуай үл ойшоож хүлээж аваагүй. Хань улс 177 онд 3 түмэн цэрэг илгээж гурван замаар Сяньби улсыг довтлоход Таньшихуай тэднийг угтаж бутцохихыг толгойлогч нартаа тушаажээ. Энэ дайнд Хань улс ялагдаж арваас 7-8 цэргээ алджээ. Таньшихуай 181 онд 45 насандаа үхсэн. Хаан ширээг нь хүү Хэлянь залгамжилжээ. Сяньби улс түүний үхлээс хойш 55 жил оршин тогтнож байгаад бутарчээ.

Өмнөх
Байхгүй
Сяньби улсын хаан
156-181
Дараах
Хэлянь