Тангуд овгийн хатан

Тангуд овгийн хатан (хятадаар:唐兀氏, пиньинь: Táng wù shì) нь Хайсан хүлэг хааны бага хатан бөгөөд Тугтөмөр заяат хааныг төрүүлжээ. Түүний төрсөн нэр нь түүхэнд бичигдэж үлдээгүй, зөвхөн тангуд овог угсаанаас гаралтай гэдэг нь мөнхөрч үлдсэн. Хэзээ нас барсан нь тодорхойгүй. Хуай ван Тугтөмөр 1328 онд хаан сууринд заларсны дараа, Тяньлигийн хоёрдугаар онд (1329 он) тангуд овгийн бага хатныг Хичээнгүй элбэрэлт, гайхамшигт хатан[1] (文獻昭聖皇后) гэж өргөмжилж, түүний тахилыг Хүлэг хааны онгонд байрлуулав.

Тайвань хааны ордон музейд хадгалагдаж байгаа Тангуд овгийн хатны эш хөрөг

Эшлэл засварлах

  1. Д.Идэр. Их Юань Улсын хатад. УБ., 2006. т.43