Талархал гэдэг нь ач тус хүргэсэнд баярлах сэтгэл юм. Талархал илэрхийлэх гэдэг нь гүнээ хүндэтгэж буйгаа илэрхийлж буй хэлбэр юм.

Талархлын шинж чанар нь амьдралд талархах гүн гүнзгий мэдрэмжийг мэдрэх болоод илэрхийлэхэд оршдог. Одоо байгаа бүх зүйл, орчин, хүрээлэл, найз нөхөд, гэр бүл зэрэг бүхий л зүйлээ хүлээн зөвшөөрч, тэднийг эергээр харж хайрлан баярлах сэтгэл болоод илэрхийлэх сэтгэлийг талархал гэж хэлж болох юм.

Талархал ба Эрүүл мэнд засварлах

Талархал илэрхийлэх шалтгаан хүн бүрт үргэлж олдоно. Талархал дэвшүүлдэг, талархал хэлдэг, талархдаг хүн өөрийнхөө амьдралд үргэлж талархаж байх сайн сайхан зүйлүүдийг илүү ихээр  үүсгэж байдаг. Талархаж эхэлснээр амьдралаас авах сэтгэл ханамж нэмэгдэж, биеийн тамираар хичээллэх нь нэмэгдэж мөн архи тамхи хэрэглэх нь хүртэл багасдаг гэсэн тооцоо бий.

Талархал ба Аз жаргал засварлах

Бусдад баярласан талархсанаа илэрхийлэх нь таныг аз жаргалтай болгож оюун санааны хувьд эрүүл, эерэг хандлагатай нэгэн болоход тусалдгийг олон судалгаагаар тогтоосон байдаг

Талархал ба Буян засварлах

Талархалын тухай шашинуудад буян гэж өгүүлсэн байдаг. Шашны хэлээр буян гэдэг нь сайн үйлийг хэлдэг. Бусдад талархал илэрхийлэх, буян үйлдэх хоёр нь хоорондоо түн ижил төстэй. Талархалын тухай уншиж байгаа уншигч танд талархаж байна.

Талархал илэрхийлэх аргууд засварлах

Талархал илэрхийлэх олон арга бий. Үүнээс:

  • Талархлын захидал бичих
  • Дотроо талархан бодох
  • Талархлын тэмдэглэл хөтлөх
  • Толинд харж өөртөө талархах
  • Талархлыг шууд үг яриагаар илэрхийлэх (утсаар, цахимаар зэргээр үгээр илэрхийлэх)

Мөн үзэх засварлах

Талархлын баяр

Хайр

Сайн сайхан байдал

Гадаад холбоос засварлах

Талархал

Судалгаа: Талархал илэрхийлэх нь илүү аз жаргалтай болгодог

Талархал ямар ч үнэгүй

Талархал-яаж талархалаа илэрхийлэх вэ?

Талархал яагаад таныг илүү аз жаргалтай болгодог гээч?