Сүхбаатарын Янжмаа

Нэмэндэйн Янжмаа (1893-1962) нь Монголын төрийн зүтгэлтэн, жанжин Дамдины Сүхбаатарын гэргий. Сүхбаатарыг нас барсны дараагаар тэрээр нөхрийн нэрээр овоглох болж, Сүхбаатарын Янжмаа гэгдэх болжээ.

Сүхбаатарын Янжмаа
Сүхбаатарын Янжмаа, 1950-иад онд
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
үүрэг гүйцэтгэгч
Албан тушаал хашсан
1953 оны 9 сарын 7 – 1954 оны 7 сарын 7
Ерөнхий СайдЮмжаагийн Цэдэнбал
Ерөнхий нарийн бичгийн даргаЮмжаагийн Цэдэнбал
Дашийн Дамба
ӨмнөхГончигийн Бумцэнд
ДараахЖамсрангийн Самбуу
Хувийн мэдээлэл
Төрсөн1893
Нас барсан1963 (69–70 настай)
Улс төрийн намМонгол Ардын Хувьсгалт Нам
Эхнэр, НөхөрДамдины Сүхбаатар
1920 оны үед

Н.Янжмаа нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны / Төв аймгийн Баяндэлгэр сум/ ард Нэмэндэй, Сэрээтэр нарын гэрт 1893 оны хоёрдугаар сарын 6-нд төржээ. Туул, Тэрэлж гол, Цант, Хоолт , Их хүрээгээр нутаглан өсөж торнисон байна.

1910 онд Д. Сүхбаатартай гэрлэж 1912 оны цагаан сарын битүүнд Галсанлхүндэв хэмээх хүүтэй болжээ. Д. Сүхбаатарыг Хужирбулан дахь Монголын цэргийн пулемёт сумангийн жагсаалын даргаар ажиллаж байсан үед Н. Янжмаа орос цэргийн дарга нарын гэр бүлтэй танилцаж цэргийн хувьцас оёж, тэдний гэр ахуйн ажилд туслах, мал саах зэрэг ажил хийж байжээ.

Д. Сүхбаатарын зөвлөсний дагуу Алтанбулагт хамт ажиллаж байсан хэсэг нөхдөө цуглуулж, цэргийн хувцас оёж, засварлаж эхэлсэн бөгөөд 1922 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тэр нь өргөгтгөгдөн “Цэргийн хэлтсийн бэлтгэн үйлдэх тасаг” болон байгуулагдсан байна. Энэ нь хуучнаар “Цэргийн гар үйлдвэр өнөөгийнхөөр “Бөртэ” ХХК-ний үндэс суурь юм. Н. Янжмаа нь 1921 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд, 1923 онд Монгол Ардын Хувьсгалт Намд тус тус гишүүнээр элссэн.

1924 онд намын Төв хорооны Суртлын хэлтсийн дэргэд Бүсгүйчүүдийн тасгийг анх байгуулж, Их зохиолч Нацагдоржийн эхнэр Пагмадуламыг эрхлэгчээр нь томилж, нарийн бичгийн даргад Дамбадоржийг сонгосон байдаг. Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг нэртэй байж байгаад 1925 онд Эмэгтэйчүүдийн хэлтэс болсноос хойш Янжмаа гуай даргаар нь ажиллаж, Эмэгтэйчүүдийн хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга, Эмэгтэйчүүдийн Төв Зөвлөлийн дарга зэрэг ажилд сонгогдон ажиллаж байхдаа олон эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдэж өгсөн тухай баримтууд нэлээд байдаг. Түүнийг Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүд “Хүндэт удирдагч” хэмээн өргөмжилсөн байдаг. Нэмж хэлэхэд, Москвад болсон Дэлхийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хуралд Н.Янжмаа нь зохиолч Э.Оюуны хамт оролцож, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг тус холбооны гишүүнээр элсүүлжээ. 1947 онд Прагад хуралдсан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хуралд төлөөлөгчөөр очиж илтгэл хэлэлцүүлсэн байдаг.

Үйлдвэрчний ерөнхий хорооны орлогч даргын ажлыг хашиж байгаад 1927-1930 оны ЗХУ-ын КУТВ-д суралцахаар хүү Галсангаа дагуулан явсан тухай мэдээ байдаг. Буцаж Монголдоо ирснийхээ дараа Эрүүлийг хамгаалах яаманд хэлтсийн дарга, Улсын хэвлэлийн газрын дарга, Хотын намын хорооны тэргүүлэгч, суртлын эрхлэгч, намын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч, Хоршооны төв холбооны үйлдвэрийн хэлтсийн дарга, намын Төв хорооны тэргүүлэгч эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга зэрэг албыг хашсан байдаг. Мөн зохиолч С.Удвалтай хамт олон улсын хуралд оролцож байжээ.

Цэргийн гap үйлдвэр, Улсын худалдааны газар, Намын Төв Хороонд нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн партизаны комиссын дарга зэрэг ажил хийж байгаад 1962 онд нас баржээ.

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын үүргийг гүйцэтгэж байснаар тэрээр түүхнээ бүгд найрамдах улсын хоёр дахь эмэгтэй төрийн тэргүүн болжээ. Анхных нь Тува улсын Хертек Амырбитовна Анчимаа-Тока байв.

1962 оны нэгдүгээр сарын 8-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаас С.Янжмаагийн дурсгалыг мөнхжүүлэх тухай тогтоол баталж, Улаанбаатар хотын хүүхдийн 19 дүгээр цэцэрлэгийг С.Янжмаагийн нэрэмжит болгосон.

Эшлэл засварлах