Люсиа Франсиска Суси Сусанти (инд. Lucia Francisca Susi Susanti, Хятад: 王蓮香, 1971 оны 2 сарын 11-нд Баруун Жава мужийн Тасикмалаяад төрсөн) нь Хятад гаралтай, Индонезийн бадминтонч юм. Харьцангуй жижиг биетэй ч хурдан хөдөлгөөнтэй, цохилтын техникийг гарамгай эзэмшсэн тэрээр эмэгтэй тамирчдын дунд хамгийн өндөр амжилтад хүрсэн тамирчдын нэг билээ.

Суси Сусанти
Бадминтон
Төлөөлдөг улс: ИндонезИндонез Индонез
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Люсиа Франсиска Суси Сусанти
Төрсөн огноо 1971 оны 2 сарын 11 (1971-02-11) (53 настай)
Төрсөн газар Баруун Жава, Тасикмалаяа
 
Медалиуд
Зуны олимп
Алт Барселона 1992 Эмэгтэй ганцаарчилсан
Хүрэл Атланта 1992 Эмэгтэй ганцаарчилсан
Дэлхийн АШТ
Хүрэл Копенхаген 1991 Эмэгтэй ганцаарчилсан
Алт Бирмингем 1993 Эмэгтэй ганцаарчилсан
Хүрэл Лозанн 1995 Эмэгтэй ганцаарчилсан

Замнал засварлах

Сусанти Испанийн Барселонад зохиогдсон 1992 оны олимпод аваргалж, АНУ-ын Атлантад болсон 1996 оны олимпоос хүрэл медаль хүртсэн. 1997 оны 2 сард, мөн Барселоны олимпийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга Алан Будикусуматай гэрлээд, зодог тайлжээ.

Сусанти 1990-д оны эхний хагаст эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр дэлхийд ноёрхож байсан бөгөөд Бүх Английн АШТ-д 1990, 1991, 1993, 1994, дэлхийн гран-прид 1990 - 1994, 1996, дэлхийн АШТ-д 1993 онд түрүүлсэн. Тэрээр олимп, дэлхий, Бүх Английн аварга цолыг бүгдийг хүртсэн цорын ганц эмэгтэй тоглогч юм. Түүнчлэн Японы нээлттэй тэмцээнд 3, Индонезийн нээлттэй тэмцээнд 5 удаа түрүүлжээ. Мөн 5 удаа бадминтоны дэлхийн цомын эзэн болж байсан. Сусанти Индонезийн багаа тэргүүлэн, өрсөлдөгчгүй гэгддэг Хятадын багийг 1994, 1996 оны Убер цомд (эмэгтэйчүүдийн багийн ДАШТ) түрүүлүүлж байв.

Сусанти 2004 оны 5 сард Олон Улсын Бадминтоны Холбоо (одоогийн Бадминтоны Дэлхийн Холбоо)-ны алдрын танхимд багтсан бөгөөд 2002 онд Херберт Шееле Трофи хүртжээ.

Зодог тайлсны дараа засварлах

Сусанти нөхөртэйгээ цуг "Астек" ("Алан-Суси Технологи") хэмээх, бадминтоны цохиурын брэндтэй болсон. Тэд өдгөө Хойд Жакартад бадминтоны клуб ажиллуулдаг.