Судалгаа гэдэг нь "мэдлэгийн нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээлч, тогтолцоотой ажил" юм. Судалгаа нь сэдэв эсвэл асуудлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийг цуглуулах, зохион байгуулах, задлан шинжилгээ, дүн шинжилгээ хийх зэргийг хэлдэг.

Тодорхойлолт засварлах

Аливаа юмны зүй тогтлын учрыг олох үйл ажиллагаа, судлах ажиллагааг судалгаа гэдэг.

Судалгаа гэдэг нь янз бүрийн хүчин зүйлээс хамаарч юмс үзэгдэл, байгаа зүйлийн өөрчлөгдөх, шинэ үзэгдэл, зүй тогтолыг амьдрал дадлагад ашиглаж болох үйл ажиллагаа юм. Судалгаа нь онол арга зүйг ашиглаж, судалгааны арга аргачлал боловсруулан судалж үр дүнг гаргаж мэдээлдэг.

Асуудал засварлах

Судалгааны ажилтай холбоотой үндсэн гурван асуудал байдаг:

  1. Юу бичих вэ?
  2. Яаж бичих вэ?
  3. Хаана хэвлүүлэх вэ?

Төрөл ангилал засварлах

Судалгааг судалгаа хийж буй хүнээр нь, зорилгоор нь, хүрэх үр дүнгээр нь, хандах бүлгээр, хамарч буй ерөнхий сэдвээр гэх мэтээр олон янзаар ангилдаг.

Судлаачаар нь засварлах

  1. Идэвхтэй буюу өөрөө хийх судалгаа
  2. Идэвхгүй буюу бусдаар хийлгэх судалгаа

гэж ангилж үздэг.

Зорилгоор нь засварлах

  1. Нээх,
  2. Тодорхойлох,
  3. Тайлбарлах

гэж ангилдаг.

Нээх судалгаа засварлах

Нээх судалгаа нь асуудлыг шинээр дэвшүүлж, шинэ үр дүнд хүрэх үйл ажиллагаа юм.

Тодорхойлох судалгаа засварлах

Судалгааны асуудлын хариултыг эрж хайх, олох, юмс үзэгдлийн холбоо харилцаа, өөрчлөлтийн мөн чанарыг бодитой, үнэн зөв тодруулах үйл ажиллагааг тодорхойлох судалгаа гэнэ.

Тайлбарлах судалгаа засварлах

Судалгааны асуудлын шалтгаан, үр дагаврыг олж тогтоох үйл ажиллагааг тайлбарлах судалгаа гэнэ.

Зорилго, үр дүнгээр нь засварлах

  1. Онолын судалгаа
  2. Онол туршилтын судалгаа
  3. Суурь судалгаа
  4. Хавсарга судалгаа
  5. Тухайлсан судалгаа
  6. Иж бүрэн судалгаа

гэж ангилдаг.

Аргаар нь засварлах

  1. Эмпирик (Empirical)
  2. Онолын (Theoretical)
  3. Загварчлал (Modelling)
  4. Тооцооллын (Computational)

гэж ангилан үзэж байна.

Онол туршилтын судалгаа засварлах

Онолын хувьд баталсан зүйлээ амьдрал, дадлага дээр туршиж, онолын судалгааны үр дүнг бодит загвар, байдал дээр шалган туршиж үнэмшил бий болгох явдал юм. Энэ нь онолын судалгааны үр дүн амьдрал дээр нотлогдож байгаа үр дүн юм.

Арга, аргачлал, үр дүнгээр нь засварлах

  1. Тоон судалгаа
  2. Чанарын судалгаа

Ерөнхий сэдэв, салбараар нь засварлах

  • Эдийн засгийн судалгаа
  • Улс төрийн судалгаа
  • Зах зээлийн судалгаа
  • Сэтгүүл зүйн судалгаа
  • Уран бүтээлийн судалгаа

Мөн үзэх засварлах