Сугабал[1] (?–1327 он) — Юань улсын Шадбал гэгээн хааны их хатан (1321-1323) байв.

Сугабал
Юань улсын их хатан
(1321—1323 он)
ХатанШадбал хааны хатан
Ургийн овогИхирэс

Намтар засварлах

Сугабал хатан Ихирэс аймгийн Чан ван Аши хүргэн, Илихайяа гүнж нараас төржээ. 1321 оны 12-р сард улсын их хатнаар цоллогдсон. 1323 онд Гэгээн хаан алагдсны дараа их суудлаа орхиж ордноос гарчээ. Хүүхэдгүй. 1327 оны 7-р сард тэнгэрт халихад Есөнтөмөр хааны зарлигаар «Чихмэй нэмүүл үзэсгэлэнт богд хатан» гэж өргөмжилжээ.[2]

Эшлэл засварлах

  1. Ч. Содбилэг 2010 онд «Сүхбал» хэмээсэн. Хятад галиг нэр нь Сүгөбала (速哥八剌 Sùgēbālá)
  2. Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх».264-р тал. Улаанбаатар. 2010 он.
Өмнөх
Раднашири хатан
Юань улсын их хатан
1321-1323 он
Дараах
Бабухан хатан