Хуан Жү Гэгэ буюу Сувдан гэг гэх зохиолыг Тайванийн зохиолч Чион Яао зохиосон бөгөөд нийт 3 дэвтрээс бүрддэг ажээ. Чион Яао 1993 оноос эхлэн телевизийн богино хэмжээний киноны зохиол бичиж эхэлсний нэг нь Сувдан гэг гэх зохиол болно. Сувдан Гэгэ зохиолд Манж Чин улсын үеийн түүхийг харуулдаг бөгөөд Тэнгэрийг тэтгэгч хааны үеийн Хятад орны аж байдлыг тусгасан байдаг. Кино нь хайр сэтгэлийн ба инээдмийн өнгө аястай.

Сувдан Гэгэ
Найруулагч:Сүн Шү Пэй
Зохиол:Чион Яао
Дүрүүдэд:Жао Вэй
Рюби Лин
Алек Сү
Жоу Жие
Хөгжмийн
зохиолч:
Чиүн Яао
Нээлт:1998-2003
Хугацаа:40 минут
Улс:БНХАУ
Хэл:Мандарин

Товч агуулга засварлах

Кино нь Манж Чин улсын Тэнгэрийг тэтгэгч хааны үе буюу 1740-өөд оны түүхийг өгүүлнэ. Ядуучуудын хороололд өссөн Шиао Янь Зи өнчин охин язгууртан гаралтай Шиа Зэ Вэй гэсэн охинтой танилцсанаар кино эхлэдэг. Шиа Зэ Вэй эцгийгээ хайхаар Бээжинд ирсэн ба эцэг нь Манж Чин улсын эзэн хаан болж таарна. Ингээд тэр 2 хааны ав хийх газар нууцаар ирж Шиа Зэ Вэй Шиао Янь Зид эцгийнх нь үлдээсэн дэвүүр, зураг 2-ыг өгч явуулсан байв. Шиао Янь Зи ан авын газар явж байгаад тэнэсэн суманд өртөж ухаан алдав. Энэ үед нь Хааны бараа бологчид, Эзэн хаан ирж Шиао Янь Зигийн авч явсан дэвүүр, зургийг харснаар Шиао Янь Зиг өөрийн охин хэмээн андуурч түүнд Гэгэ буюу Гүнж цол олгож ордонд авчирдаг. Мөн Шиа Зэ вэй-н ах Буюу 5агь ханхүү Юүнци болоод Хааны торгон цэрэг түүний баруун гар болох Фү ноёнтны том хүү Фү Ар Хан нар нь Шиа Зэ Вэй Шиа Янь Зи нарыг солигдсоныг тэднээс сонсож мэдсэн юм. Тэд 2 Гэгийг байранд нь оруулахын тулд арга бүхнийг бодож олдог. Фү Ар Хан нь Шиа Зэ Вэй сэтгэл алдаран тэд хайр сэтгэлийн холбоотой болдог. Тэднийг хайр сэтгэлийн холбоотой болсоноос хойш нэлээдгүй хугацааны дараа Юүн Ци нь түүний хуурамч дүү болох Шиа Ян Зид сэтгэлтэй болсон тухайгаа хэлдэг. Тэд зовсны эцэст 2 гэг байрандаа орсон байдаг. Хаан эзэн Шиа Зэ Вэйг Мин Жү гэгэ-д өргөмжилж Шиа Ян Зи гийн гэгэ хэргэмийг буцаах гэсэн ч хаан эзэн Шиа Ян Зи д туйлын их хайртай бөгөөд мөн түүний хүү болох 5Агь тай суух учир түүний гэгэ хэргэмийг буулгаагүй хэвээр үлдээсэн юм. Дөнгөж жаргал эхэлж байхад Хаан эзэний Эх буюу Их Дагина ирдэг. Их дагина ирсэнээр тэдний амьдрал бага багаар өөрчилөгдөх болно. Их дагина Ар Хан Юүн Ци 2г 2гэгэ тэй суулгах болсонд ихэд дургүйцсэн. Ингээд байж байтал Хотон гүнж болох Хань Шан эцэгтэйгээ айлчлан ирдэг. Түүний эцэг Али Хо Жа нь хотон үндэстнийхээ төлөө бага охин болох Хань Шан-г хаан эзэнд бага хатан болгон өгдөг. Хань Шан нь 18 19 настай 2 гэгэ тэй чацуу нэгэн байсан юм. Мөн ордны гадна тэднийг бүхэл замын турш нууцаар даган ирсэн Хань Шаны дурлалт эр Мун Дань байдаг. Ар хан, Юүн Ци, 2 гэгэ нар Мун Даньтай танилцан болсон бүх үйл явдалыг сонсож ойлгодог. Тэд Хань Шаныг ордноос оргуулахын тулд арга сэдэж байтал Шиа Лин гэх эр гарч ирдэг адаг сүүлд нь тэр Шиа Лин Шиа Ян Зигийн төрсөн ах болж таардаг. Үүнээс цааш маш олон зүйл болно.

Лавлах бичиг засварлах