Соньжун ван (солонгос: 선종; хятадаар: 宣宗) (1049-1094) Ван Үнь (왕운; 王運) нь 1083-1094 онд Курё улсыг захирч байсан 13 дахь ван юм. 1094 онд Кэсон хотод таалал төгссөн.

Соньжун ван
Курё улсын ван
Хаанчлал1083-1094
Хаан суусан1083
Бүтэн нэрВан Ун
Төрсөн огноо1049 оны 10 сарын 9
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо1094 оны 6 сарын 17
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхСүньжун ван
УдаахХоньжун ван
ЭцэгМүнжун ван
ЭхИнёо хатан
УлсКурё улс
Ургийн овогВан овог
Сүмийн цолСоньжун

Мүнжун вангийн Иньэ хатнаас 1049 онд төрсөн хоёрдугаар хөвгүүн. 1056 онд 7 настайдаа Гүквонь хү (國原侯) цол хүртсэн. 1083 онд ах Сүньжун ванг залгамжлан улсын ван болжээ. Түүний засаглалын жилүүдэд гадаад улсуудтай худалдаа хийж, эдийн засаг нь сайжирсан. Үүнийг дагаад буддын шашны сүм хийд барьж, хятадын Сүн улсаас 1000 боть судар, японоос 4000 боть судар залах, худалдан авах мэтээр авч ирж шашныг хөгжүүлэхэд анхаарч байв.

Гэр бүл засварлах

  • Эцэг: Мүнжун ван (고려 문종)
  • Эх: Иньэ хатан (인예왕후)
    • Нагац өвөө: И Жа ёнь (이자연)
    • Нагац эмээ: Кёнжу Ким овгийн ахайтан (부인 경주 김씨)
  • Хатад хүүхэд:
  1. Иньчон И овгийн Жоншинь хёнби (정신현비 이씨): Иньэ хатны ах эсвэл дүүгийн охин.
    1. Ёньхва гүн (연화공주)
  2. Иньчон И овгийн Сасук хатан (사숙왕후 이씨): Иньэ хатны ах эсвэл дүүгийн охин.
    1. Ван Ук тайзи (태자 왕욱)
    2. Суань гүнж (수안택주)
    3. Ван гүнж (공주 왕씨)
  3. Иньчон И овгийн Воншинь гүнж (원신궁주 이씨): Иньэ хатны ах эсвэл дүүгийн охин
    1. Ханьсань хү Ван Юнь (왕윤 한산후)
  4. Тодорхойгүй
    1. Ван гүнж (왕자 왕씨)
    2. Ван гүнж (왕자 왕씨)
Өмнөх
Сүньжун ван
Курё улсын ван
1083-1094
Дараах
Хоньжун ван