Сонирхогчийн радио холбоо

Сонирхогчийн радио холбоочид буюу Amateur radio operator нь холбооны орчин үеийн төхөөрөмжүүдийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх зорилгоор Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас (ITU) радио сонирхогчдод хуваарилсан давтамжууд дээр CW, SSB, Digital гэсэн төрлүүдээр холбоо барьж мөн тив, дэлхийн болон олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг байнга зохион явуулж, өөрсдийн радио спортын ур чадвар, радио электроникийн мэдлэг боловсролоо тогтмол дээшлүүлж байдаг хүмүүсийн нэг төрлийн сонирхолтой хобби юм. Техник технологийн хөгжлийн дагуу сонирхогчийн радио холбоочид нь Хиймэл дагуул болон Сарыг ашиглан өөр хоорондоо холбоо тогтоож байна.

Сонирхогчийн радио станцын жишээ
Радио сонирхогчдын ашигладаг 2м-ийн Yagi антен

Сонирхогчийн радио холбоочид хоорондоо холбоо тогтоож үүнийгээ QSL card-аар баталгаажуулж DXCC, WAZ, Chinggis Khagan гэх зэрэг маш олон диплом авах боломжтой.

Тэд байгалын гамшиг болон бусад шаардлагатай үед байгууллага иргэдийг холбоогоор хангах зэрэг нийгмийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг.

Сонирхогчийн радио холбоочид нь тухайн улсын эрх бүхий байгууллагаас радио сонирхогчийн давтамж ашиглах зөвшөөрөл эрхийн бичиг, дуудлага буюу нэртэй байдаг.

Stub icon

Энэ радиогийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.