Солонгосын олон ангит кино

Солонгосын олон ангит кино буюу К-драма гэж БНСУ-д хийгддэг, солонгос маягийн олон ангит киног хэлдэг.

1962 оноос БНСУ–ын телевизүүдээр олон ангит кино гарч эхэлжээ. KBS 1962-1964 оны үед Солонгост анх удаа олон ангит кино хийсэн байна. Гэвч эхэн үедээ мэргэжлийн зохиолч, жүжигчид тоглодоггүй байв. Удалгүй олон ангит киног олон хүн үзэх болж илүү өргөжин кино зохиол бичүүлж, 20 гаруй алдартай жүжигчин тоглох болсон байна. Харин одоогийн бидний үзэж байгаа савангийн дуурийн эхлэлийг тавьж TBC суваг Sahibneunde eyes нэртэй драмаг тавьж Солонгостоо олон үзэгчтэй болоод зогсохгүй Японы олон мянган хүн үзэх болжээ. Энэ үеэс л солонгос киноны давалгаа эхэлжээ. Энэ үес хойш 10 жилийн дотор л гэхэд олон зуун драма гарсан байна. 1990 оноос солонгос драма дэлхий дахинд хэдэн сая үзэгчтэй болж эхэлжээ.