Синьжун ван (신종, 神宗) Ван Так (왕탁, 王晫) (1144-1204) нь 1197-1204 оны хооронд Курё улсыг захирч байсан 20 дахь ван юм. 1197 онд цэргийн жанжин Чой Чүнхонь төрийн эргэлт хийж, И Ымин жанжныг алж, Мёнжон ванг суудлаас нь буулгаж, түүнийг вангийн суудалд залсан.

Синьжун ван
Курё улсын ван
Хаанчлал1197-1204
Хаан суусан1197
Бүтэн нэрВан Так
Төрсөн огноо1144 оны 8 сарын 11
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо1204 оны 2 сарын 15
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхМёнжун ван
УдаахХуйжун ван
ЭцэгИнжун ван
УлсКурё улс
Ургийн овогВан
Сүмийн цолСиньжун

Иньжон вангийн 5-р хөвгүүн. Тэрээр утсан хүүхэлдэй төдий ван байж, төрийн бүх эрх мэдлийг Чой Чүнхонь жанжин атгаж байв. 1204 онд өвчнөөр өөд болсон. Түүнийг хүү Хыжон ван залгамжилж, түүнд Гёнгун Жонхё их ван (경공정효대왕, 敬恭靖孝大王) гэх цол нэхэн өргөмжлөн, сүмийн цолыг Синьжон (신종, 神宗) хэмээв.

Гэр бүл засварлах

  • Эцэг: Иньжон ван (인종, 1109 – 1146)
    • Өвөө: Ежун ван (예종, 1079 – 1122)
    • Эмээ: Иньчон И овгийн Сүньдок хатан (순덕왕후 이씨, 1094 – 1118): И Жагёмын охин.
  • Эх: Жанхын Им овгийн Гон-эй хатан (공예왕후 임씨
    • Нагац өвөө: Им Воньхү (임원후)
    • Нагац эмээ: Бупён И овгийн ахайтан (부평 이씨)
  • Хатад хүүхдүүд:
  1. Ким овогт Соньжон хатан (선정왕후 김씨, ? - 1222): Мүньжон вангийн ач хүү Каннын гүн Ван Онгийн охин. Эхийн овгоо авсан.
    1. Хыжон ван (희종, 1181 – 1237)
    2. Янян гүн Ван Со (양양공 왕서)
    3. Хёхы гүнж (효회공주, 1183–1199): Хавон гүн Ван Чүньтэй гэрлэсэн.
    4. Гённён гүнж (경녕궁주): Ёнин хү, Ёнхы гүнж[1] хоёрын хөвгүүн Хыань гүн Ван Жонтой гэрлэсэн.
Өмнөх
Мёнжун ван
Курё улсын ван
1197-1204
Дараах
Хуйжун ван

Эшлэл засварлах

  1. Мёнжон вангийн охин.