Санжаасүрэнгийн Оюун

Санжаасүрэнгийн Оюун (1962 онд Улаанбаатар хотод төрсөн) нь Монгол Улсын улс төрч, Гадаад хэргийн сайдаар ажилласан, геологич мэргэжилтэй хүн юм.

Санжаасүрэнгийн Оюун (2010)

Намтар засварлах

С.Оюун 1981 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль, 1987 онд БНСЧСУ-ын Карлын Их сургууль Геохимич мэргэжлээр, 1996 онд Англи улсын Кембрижийн их сургуулийн аспирантур тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Байгалийн ухааны доктор

Ажилласан байдал засварлах

  • 1988 - 1999 онд Монгол-Чехословакметал хамтарсан үйлдвэрт геологич
  • 1990 - 1991 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрт төслийн мэргэжилтэн
  • 1996 - 1998 онд Англи улсын "Рио Тинто" компанид геологич
  • 1998 оноос "Зориг" сангийн тэргүүн
  • 1998 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1999 оноос Монголын геологичдын холбооны ерөнхийлөгч
  • 2000 - 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000 оноос С.Оюун УИХ-д сонгогдмогцоо ахынхаа намаас гарч, Иргэний Зориг Намыг Х.Хулан, Т.Эрдэнэбилэг, З.Нармандах, ДарьСүхбаатар нарын хамт үүсгэн байгуулсан бөгөөд тус нам 2000-2016 он хүртэл тасралтгүй парламентад суудалтай байсан билээ.
  • 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004 - 2005 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурал дахь "Эх орон- Ардчилал" эвслийн бүлгийн дарга
  • 2006 - 2007 онд Монгол Улсын Их Хурлын Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга
  • 2007 - 2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
  • 2008 - 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 - 2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд

Шагнал засварлах

  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2005 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан

Гэр бүл засварлах

  • Аав Санжаасүрэн нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан.
  • Ээж Доржпалам нь их эмч, Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А. Симуковын охин мөн Сэрэлт киноны гол дүр болох орос эмчийн дүрийг бүтээсэн хүн юм.
  • Ах Зориг нь ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг байсан бөгөөд 1998 онд түүнийг алагдсаны дараа Оюун ахынхаа үйл хэргийг залгамжлана хэмээн улс төрд оржээ.