Сандо буюу Сандуй нь Монголын Хүрээнд /1909-1911/ сууж байсан Манж Чин улсын сүүлийн амбан сайд юм.

Сандо амбан
Сандо амбан
Сандо амбан
Төрсөн1876 он
Чин Улс, Манжийн найман хошууны Шулуун цагаан хошуу
Нас барсантодорхойгүй
тодорхойгүй
ҮндэстэнМонгол

Намтар засварлах

Манжийн хааны албанд хүчин зүтгэсэн нь засварлах

Сандо нь манжийн найман хошууны цэргийн монгол хошууад хамаарах хүн байсан байна, төрсөн монгол цустай хүн байжээ. Тэрээр 1876 онд Жэжян мужийн Ханжоугийн Шулуун цагаан хошуунд төрсөн. Түүнийг Манж Чин улсын Ю Чу-Ян гэдэг нэртэй багш сургаж байсан төдийгүй бие дааж суралцжээ. Мөн түүнийг Японы Токио хотод боловсрол эзэмшсэн хүн гэсэн мэдээлэл байдаг.

Тэрээр бага залуугаасаа Манжийн төрийн албанд зүтгэсэн байна. Эхний үед Ханжоугийн захирагч байгаад дараа нь Ханжоугийн цэргийн академийн захирал, давхар Жэжян мужийн Гадаад хэргийн хорооны захиралын албыг хашиж байсан байна. 1902 онд Ханжоуг орхин Бээжингийн Эзэн хааны Их сургуулийн хянах түшмэл болжээ. 1907 онд иргэний захиргааны зөвлөлийн зөвлөхөөр ажиллажээ. Харин 1908 онд Хөххотийн Мэйрэн занги буюу Куехячены орлогч дэслэгч генералаар томилсон.

Ар Монголын Хүрээний Амбан сайдаар суусан ба Монголын Цагаагчин гахай жилийн хувьсгал засварлах

 
Их хүрээн дэх Манж амбан Саньдо. 1910 он

1909 онд Ар Монголын Хүрээнд суух амбан сайдаар томилогдсон байна.Энд байхдаа Манж чин улсын бодлогыг монголд хүчээр хэрэгжүүлэхийг оролдсон боловч Богд гэгээн болон монголын ноёд, лам нарын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна. Энэ үед 1911 онд Манжийн ноёрхолыг хятадад унагасан тул 1911 оны 12 сарын 1 буюу Цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын 13-ний өглөө нь Халхын Хүрээний бүх хэргийг түр удирдан шийдэх газар буюу Түр засгийн газраас Түшээт хан аймгийн чуулган дарга Гадинбалын Чагдаржав, мөн аймгийн жанжин чин ван Чингэлтэй, Сэцэн хан аймгийн чуулганы дэд дарга Гомбосүрэн, тус аймгийн жанжин Гомбосүрэн, ван Цэрэнсодном, гүн Намсрай, Да лам Цэрэнчимэд нар Манжийн Сандо амбаныг 3 хоногийн хугацаанд Монгол газар улс орноос гарч явахыг тулган шаарджээ. Сандо амбан мөн өдрөө Оросын консулд очиж хамгаалалт хүсэж, консулын байранд хоноод 12 сарын 4-ний өдөр Хиагтаар дамжин Манжуур буцжээ.

Хятадын албанд зүтгэсэн жилүүд засварлах

Хятадад Манжийн ноёрхолыг түлхэн унагаж Бүгд найрамдах Хятад улсыг байгуулснаас хойш Сандо нь хятадын албанд зүтгэж эхэлсэн байна. Түүнийг 1912 оны 10 сард Мүгдэнгийн Дэд дэслэгч генералаар томилсон ба мөн оны 11 сард Чинчоугийн Футутунгаар давхар томилогдсон байна. Энэ албан тушаалд тэрээр цөөнгүй жил ажиллсан ба 1920 оны 9 сард Манжуурын захирагч маршал Жан Золингийн дэмжлэгтэйгээр Бээжин дэх Ажилчин ба цагаачдын товчооны даргаар томилогджээ. 1921 оны 12 сард Иргэний хорооны дарга, 1922 оны 6 сард Өлсгөлөнтэй тэмцэх хорооны захирал, мөн оны 10 сард Маршалын коллежийн Чианчунаар томилогдон ажиллажээ. Сандогийн амьдралын сүүлийн жилүүдийн тухай баримт мэдээлэл тодорхойгүй байна.

Шагнал засварлах

Сандогийн хятадын төлөө зүтгэлийг үнэлэн 1921 оны 7 сард Ташоу Паокян Чиахо одонгийн хоёрдугаар зэрэг, 1922 оны 11 сард Ташоу Чиахо одонгийн нэгдүгээр зэргээр тус тус шагнаж байжээ.

Сонирхолтой баримтууд засварлах

  • Сандо амбан нь баруун европжсон хүн байсан бололтой байдаг. Тэрээр хүрээнд ирсэний дараа гудамжинд бие засахийг хориглож, анхны нийтийн бие засах газрыг байгуулж байсан ба гудамжуудад гэрэлтүүлэг хийж, сонин эрхлэн гаргаж байсан байна. Мөн автомашин сонирхож байсан гэдэг.
  • Сандо амбан Хүрээнд байгаад буцаж явах замдаа Харбин хотод Японы сэтгүүлчид өгсөн ярилцлага нь Японы архивт байгаагаас үзвэл: “Сандо миний бие хэргийг шийтгэгч сайдаар хоёр жилийн хугацааг Их Хүрээнд өнгөрөөсөн боловч тэр хугацаанд нэг ч удаа хоолоо тавтай идэж үзсэнгүй. Учир нь хол газарт бүхий тэнд (Монголд) манай ордны ачлал болон сүр хүч хүрэхгүй тул Монголын хутагтын дарангуйлал хэтэрхий бөгөөд хөрш орон болох Оросын оролцоо туйлдаа хүрсэн” гэж хэлсэн бий.
  • Сандо амбанг анх ирээд Богд гэгээнд бараалхахад Эх дагина Дондогдулам хамт байсан боловч амбанг хүндлэн босоогүйгээс амбан, гэгээн хоёр муудалцан цаашид таарамжгүй харилцах болсон гэсэн ам дамжсан яриа байдаг.
  • Сандо амбанг Хүрээнээс хөөгдсөний дараа монголчуудын дунд “Үдэш болгон ноцоод байдаг Үмхий лаампаг нь унтраа биз ээ хө Үй олныг жанжлаад байдаг Өнөө муу амбан чинь хайчсан билээ хө” гэсэн хошин дуу гарсан.

Мөн үзэх засварлах

Эшлэл засварлах

Уран зохиол засварлах