Сайхан-Овоо сум

Сайхан-Овоо сум нь 1924 онд байгуулагдсан нийслэл Улаанбаатар хотоос 400 км, Дундговь аймгийн төвөөс 210 км зайд оршдог аймагтаа хамгийн алслагдсан сум юм.

Сайхан-Овоо сум
ᠰᠠᠶᠢᠬᠠᠨᠣᠪᠤᠭ᠎ᠠᠰᠤᠮᠤ
Онгийн хийд, Онги гол
Онгийн хийд, Онги гол
Улс Монгол
Аймаг Дундговь
Байгуулагдсан1924 он
Газар нутаг
  Нийт4,055 км2 (1,566 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,131
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Өвөрхангай аймгийн төвөөс урагш 130 км зайд Онгийн голын хөвөөнд орших бөгөөд түүнээс 18 км зайд Онгийн хийд оршино. Өвөрхангай аймгийн Сант сумтай 41 км, Баянгол сумтай 52 км, Төгрөг сумтай 20 км, Өмнөговь аймгийн Мандал-овоо сумтай 27 км, өөрийн аймгийн Эрдэнэдалай сумтай 60 км, Дэлгэрхангай сумтай 64 км газраар тус тус хиллэдэг. Сайхан-Овоо сумын нутагт хүн эртнээс нутаглаж байсан ба Цогт, Ахрын ууланд хуучны булш нэлээд байдаг. Олхунуд, баяд, мангуд, онниуд, түмэд, барга, харчин зэрэг овог байсан нь бүртгэгджээ.

Газар зүй засварлах

Цаг уур засварлах

Жилийн агаарын дундаж темпратур 1 сард -20,2 хэм хүйтэн, YII –р сард +25,4 хэм дулаан, жилийн хур тунадасны хэмжээ дунджаар 102,9 мм унадаг, говь, тал хээрийн бүсэд багтдаг.

Газар нутгийн хэмжээ, Сайхан-Овоо сум нь 405,478,0 га нутаг дэвсгэртэй.

Хангайн нуруунаас эх авдаг “Онги” гол нутгийн төв хэсгээр 65 км газраар дайран урсдаг. Ахар уул ДТ дээш 1696 м, Цогт уул ДТ дээш 1455 м, Баруун, Зүүн баян, Чандмань, Зараа, Дэлгэрэх зэрэг говийн бэсрэг уулстай.