Сааб 340Saab 340)нь хоёр хөдөлгүүртэй богино зайны иргэний тээврийн онгоц бөгөөд нийт 33-аас 37 зорчигчийн суудалтай. Шведийн Сааб болон Америкийн Фэйрчайлд хоёр онгоц үйлдвэрлэгч компани 65:35-ийн харьцаатайгаар хөрөнгө оруулан зохион бүтээсэн. 1983 онд анхны нислэгээ хийж амжилттай болсон ч нэр нь SF340-аас 340A болж өөрчлөгдсөн байна. Түүний дараагаар 340B гэсэн дараагийн загвар нь 1989 онд гарсан байна. Хөдөлгүүрийн шинэчлэл болон далавчийн хэмжээнд өөрчлөлт оруулжээ. 1995 онд дахин сайжруулсан альфа Б гэсэн загварыг гаргасан ч, удалгүй буюу 1999 онд тус онгоцны үйлдвэрлэлийг зогсоожээ. Нийт 500 гаруй онгоц үйлдвэрлэгдсэн ажээ. Мөн 340-ийг зорчигч тээвэрлэх чадлыг нь ихэсгэсэн Сааб 2000 бас бий.

Сааб 340
Сааб 340
Сааб 340
Төрөл: Орон нутгийн нислэг
Хийцийн улс:

ШведШвед Швед

Үйлдвэрлэгч: Сааб
Анхны нислэг: 1983 оны 1 сарын 25
Үйлдвэрлэсэн хугацаа: 1984-2005 он
Үйлдвэрлэсэн тоо: 459
Авригни Эйр Сэрвисийн Сааб 340.
Юнайтэд Экспрэсс Сааб 340 зорчигчдоо хүлээн авахад бэлэн байгаа нь. Шарлоттэсвиллэ-Албэмарлье нисэх онгоцны буудал (CHO), 2005 оны 3-н сарын 30.

Тус онгоцны давуу тал нь гэвэл ердөө 1200 м-ийн зайд газраас хөөрч буух чадалтай гэнэ.

Манай улсад 2006 оны 6-н сарын 7-нд агаарын тээврийн Изинис Эйрвэйз компани Сааб 340B-г 3 ширхэгийг Америкаас оруулж ирсэн. Тус онгоцууд нь 1992-1995 оны загвар бөгөөд Техас мужид Американ Ийгл (American Eagle) компанид нислэг үйлдэж байжээ. Дотоодын нислэгт ашиглагдах энэ онгоц нь монголын цаг уурт зориулан тусгай тоноглол: FMS, EGPWS, Gravel Kit, Heating System, Stand Alone GPS, ELT зэргийг хийлгэсэн гэнэ. Мөн GE CT7-9B маркийн хөдөлгүүртэй, Hamilton Sundstrand сэнстэй. Одоо эдгээр онгоцууд дотоодод Улаанбаатраас Мөрөн, Чойбалсан, Баянхонгор, Даланзадгад, Улаангом, Ховд хотуудад нисч байна.

Тус онгоцыг ашигладаг улсууд засварлах

Үзүүлэлтүүд засварлах

  • Нисгэгчийн тоо:2
  • Зорчигчийн тоо:30-34
  • Нэг удаад туулах зам:1,735km
  • Далавчийн урт: 21.44m (70ft 4in)
  • Урт: 19.73m (64ft 9in)
  • Өндөр: 6.97m (22ft 11in)
  • Хурд:522 km/h
  • Хөдөлгүүр: GE компани CT-7-9A/9B загварын турбо хөдөлгүүр 2 талдаа
  • Цахилгаан:1,870 shp
  • Онгоцны хөдөлгүүр: Dowty Rotor эсвэл Hamilton Standard (Нийт голч нь 132in, сэнсний 4 алгатай)
  • Хамгийн дээд даацын жин: 13,155 kg

Цахим холбоос засварлах

  Commons: Saab 340 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан