Рустам Оружов (1991 онд төрсөн) — Азербайжаны жүдочин.

Рустам Оружов
тамирчны тухай
Бүтэн нэрRüstəm Fəzail oğlu Orucov →
Рустам Фазаил оглу Оружов
Төрсөн өдөр1991 оны 10 сарын 4 (1991-10-04) (32 настай)
Төрсөн газарЗХУ, Орос, Усть-Илимск
Улс, оронАзербайжанАзербайжан Азербайжан
Тамир, спортэрэгтэй жүдо
2016-09-01-ий байдлаар мэдээлэв.

Тамирчин засварлах

Рустам Оружов жүдогийн 73 кг жинд барилддаг.

2012 оны олимпод Мансур Исаевт ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн бол 2016 оны Рио-де-Жанейрын олимпод Миклош Унгвари, Саги Муки зэрэг өрсөлдөгчөө ялж шигшээд үлдээд Оно Шоохэйд дийлдэн мөнгөн медаль зүүсэн.

2013 оны ДАШТ-д Миклош Унгварид ялагдан, 2014 оны ДАШТ-д Декс Элмонт, Лаша Шавдатуашвилиг ялсан ч Накая Рики, Муса Могушков нарт ялагдаж медалиас мултарч байсан бол 2015 оны ДАШТ-д оролцоогүй.

2016 онд Европын аварга болсон.

Хувь хүн засварлах

Рустам Фазаил оглу Оружов 1991 оны 10 сарын 4-нд Зөвлөлт Оросын Эрхүү мужийн Усть-Илимск хотод төрсөн. 7 наснаасаа жүдогоор хичээллэсэн. 16 нас хүртлээ Эрхүүд амьдарч байгаад Азербайжанд нүүж Бакугийн «Аттила» дэвжээнд сургуулилах болжээ.

Цахим холбоос засварлах