Ростов нь Оросын Холбооны Улсын Ярославль мужийн 31.792 оршин суугчтай (мэдээ 14. Аравдугаар сар 2010)[8] хот бөгөөд улсын нийслэл Москва хотоос зүүн хойд зүгт ойролцоогоор 225 км зайд, 1930-аад оноос хойш мөн Транссибирийн галт тэрэг зорчиж буй Москва-Ярославлийн төмөр замын дэргэд оршдог. Дон дахь Ростовоос ялгахын тулд хотын дэргэд орших Неро нууртай холбон Неро дахь Ростов буюу Нерогийн Ростов эсвэл Ярославлийн Ростов гэж бас нэрлэдэг. Хот оросын аялал жуулчлалын чухал төв болох Алтан цагаригт харьяалагдана. 18-р зууныг хүртэл тус хотыг Ростов Великий хэмээн нэрлэдэг байсан ба энэ нь монголоор «Их Ростов» хот гэх утгатай юм.

Ростов
Ростов
Спасс-Яковлевийн сүм
Спасс-Яковлевийн сүм
Flag of Ростов
Ростов Сүлд
Байршил: Ростов
Map
Ростов is located in Орос
Ростов
Ростов
Байршил: Ростов
Ростов is located in Ярославль муж
Ростов
Ростов
Ростов (Ярославль муж)
Солбицол: 57°11′N 39°25′E / 57.183°N 39.417°E / 57.183; 39.417Солбицол: 57°11′N 39°25′E / 57.183°N 39.417°E / 57.183; 39.417
Улс Орос
Холбооны субъектЯрославль муж[1]
Байгуулагдсан862
Засаг захиргаа
  Хотын даргаАндрей Лось[2]
Өндөр
100 м (300 фут)
Хүн ам
  Нийт31,792
  Тооцоо 
(2018)[4]
30,969 (−2.6%)
  Харьяалагдах нэгжРостов мужийн ач холбогдолтой суурин[1]
  Нийслэл ньРостовын район,[1] Ростов мужийн ач холбогдолтой суурин[1]
  Хотын районРостовын хотын район[5]
  Хотын сууринРостов хотын суурин[5]
  Нийслэл ньРостовын хотын район, Ростов хотын суурин[5]
Цагийн бүсUTC+3 ([6])
Шуудангийн код[7]
152150
Залгах код(ууд)+7 48536
OKTMO ID78637101001

Түүх засварлах

Ростов нь оросын хамгийн эртний хотуудын нэг. Несторын он дараалалд Ростов хотыг анх 862 онд дурдсан байдаг. 988 оны орчим Цэцэн Ярославын удирдлаганд бие даасан вант улсын бүрэлдэхүүний төв болжээ. 991 онд Киевийн Русийн анхны эпархи (хамба ламын сүм) бий болов. 1015 онд Борис ван хорлогдон үхэв. Тэр Оросын Үнэн Алдартны Сүмийн анхны гэгээнтэн байсан юм.

1113 онд Ростов нь ахиад Юрий Долгорукийн байгуулсан вант улсын төв нь болжээ. 1125 онд тэрбээр вангийн ордыг Суздаль руу нүүлгэсэн нь бояруудын нөлөөнөөс зайлах арга нь байлаа. 1207 оноос 1219 оныг хүртэл Константин Всеволодовичийн ноёрхлын үед хот дахин вант улсын төв болов. Энэ үед хотод хүн ам шигүү суурьшсан, вангийн ордонтой, бояруудын төвтэй болон иргэний хамгаалалттай байв. Хотын иргэдийн дийлэнхийг худалдаачид болон гар урчууд бүрдүүлж байлаа. 1238 онд Монголчуудын аян дайны хөлд өртөн хот юу ч үгүй сүйрчээ.

1474 онд их ван III Иван Ростовыг Москвагийн Их Вант Улсад нэгтгэн авснаар хот улс төрийн нөлөөгөө үндсэндээ алдав. Соёл, архитектур, шашны үүднээс авч үзвэл түүний ач холбогдол дараагийн зуунуудад өссөн байдаг. 18-р зуунаас хойш жил бүр зохион байгуулагддаг худалдааны зах ба 19-р зуунд нэхмэлийн үйлдвэрүүд байгуулагдсан нь хотын эдийн засгийн хөгжлийг тодорхойлсоор ирэв.

Хүн амын өсөлт засварлах

Он Хүн ам
1897 13.715
1939 29.808
1959 29.230
1970 30.815
1979 31.538
1989 35.707
2002 34.141
2010 31.792

Тайлбар: Хүн амын тооллогын мэдээлэл

Зургийн цомог засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Ростов – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref154
  2. Биография. Сайт администрации города Ростова Великого (in орос). Archived from the original on Хоёрдугаар сар 24, 2020. Retrieved Хоёрдугаар сар 24, 2020.
  3. Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населения 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (in Russian). Federal State Statistics Service. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)CS1 maint: unrecognized language (link)
  4. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  5. 5.0 5.1 5.2 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Ref269
  6. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in Russian). 3 June 2011. Retrieved 19 January 2019.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  7. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
  8. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named einwohner_aktuell