Роналд Вилсон Рейган (1911 оны 2 сарын 6 - 2004 оны 6 сарын 5) нь улс төрч, уран илтгэгч, жүжигчин бөгөөд 1981-1989 оны хооронд Америкийн Нэгдсэн Улсын 40 дэх Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Ерөнхийлөгчөөр ажиллахаасаа өмнө 1967-1975 оны хооронд Калифорни мужийн 33 дахь амбан захирагч, Холливууд дахь жүжигчдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Хойд Иллиной муж дахь жижиг хотод ядуу айлд өсөн торниж, 1932 онд Эврика Коллежийг төгсөж, бүсийн хэд хэдэн радиод спортын тайлбарлагчаар ажилласан. 1937 онд Холливүүдрүү нүүж, жүжигчин болж, кинонуудад тоглож эхэлсэн.

Роналд Рейган (1981)

Цахим холбоос засварлах

  Commons: Роналд Рейган – Викимедиа зураг, бичлэг, дууны сан