Ришо́д Соби́ров (1986 онд төрсөн) — Узбекистаны жүдочин. Дэлхийн хошой аварга.

Ришод Собиров
тамирчны тухай
Бүтэн нэрRishod Rashidovich Sobirov →
Ришод Рашидович Собиров
Төрсөн өдөр1986 оны 9 сарын 11 (1986-09-11) (37 настай)
Төрсөн газарЗХУ, Узбекистан, Бухар, Бурбоги
Улс, оронУзбекистан Узбекистан (БНУзбУ)
Тамир, спортэрэгтэй жүдо
2016-09-01-ы байдлаар мэдээлэв.

Тамирчин засварлах

Ришод Собиров анх жүдогийн 60 кг, 2013 оноос жин өгсөж 66 кг-д өрсөлддөг болжээ.

2008 оны Бээжин, 2012 оны Лондон, 2016 оны Рио-де-Жанейрын олимпоос тус тус хүрэл медаль хүртсэн.

2010 оны Токио, 2011 оны оны Парисын ДАШТ-ээс тус тус алтан медаль, 2015 оны Астанагийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. 2010 оны Гуанжоугийн Азийн наадмын аварга. Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медальтай.

Ришод Собиров Чуй Минь-ху, Хираока Хироаки, Беслан Мудранов, Ань Ба-үль нартай өрсөлдөж байв.

Хувь хүн засварлах

Ришод Рашидович Собиров 1986 оны 9 сарын 11-нд Узбекистаны Бухар мужийн Жандар районы Бурбоги сууринд төрсөн. 11 наснаасаа жүдогоор хичээллэжээ. 2008 онд Бухарын улсын их сургуулийн биеийн тамирын ангийг төгссөн.

Эх сурвалж засварлах