Регистр • Процессорын дотор регистрүүд байрлах ба нэг регистр нэг үг (голдуу 32 юм уу 64 бит байдаг) хэмжээтэй өгөгдлийг хадгална. Процессор энд хадгалагдаж буй өгөгдөл дээр тооцоо хийх буюу бусад үйлдлүүд гүйцэтгэх командыг арифметик ба логик төхөөрөмжид өгдөг.Төв процессорын чипийг бүрдүүлж буй транзисторыг сэлгэн залгадаг, электрон мультивибратор шиг ажиллагаатай регистрүүд бол техникийн хувьд компьютерийн хадгалах төхөөрөмж дундаа хамгийн хурдан нь болно.

Stack

Stack гэдэг нь сүүлд хадгалсан элемент нь эхний элементийг буцаах аргаар эмхлэгдсэн элементүүдийн эмх цэгцтэй олонлог юм. Үүний үйлдэл нь сүүлийн элементийг байрлуулахдаа эхний элементийг гаргадаг юм. Тийм учираас заримдаа "Доош түлхэх (Push-Down list)хуудас болон Сүүлийнх орж Эхнийх гарах(Last-In-First-Out (LIFO))" гэж нэрлэдэг. Stack-н Үйлдэл Энд 2 төрлийн үйлдэл явагдна. 1.Түлхэх (PUSH) 2.Татах (POP) Түлхэх үйлдэл нь Stack-д элементийг оруулна. Ингэхдээ үргэлж Stack-н орой дээрээс нэмж оруулж өгнө. Татах үйлдэл нь нэг ёсондоо устгах үйлдэл юм. 2 төрлийн Stack байдаг. Register stack, Memory Stack

• Процессорын дөт ой (cache) бол хамгийн хурдан ажиллах регистр болон нэлээд удаан ажилладаг шуурхай санах ой хоёрын дундын шатны ой юм. Үүний зорилго компьютерийн ажиллагааны хурдыг нэмэгдүүлэхэд оршино.Шуурхай санах ойд байгаа мэдээлэл дотроос хамгийн идэвхтэй хэсэг нь энэ ойд хуулагддаг. Шуурхай санах ой процессортой санах ойн түгээгүүрээр (‘’memoty bus’’) дамжин холбогдох бөгөөд энэ түгээгүүр нь хаягийн түгээгүүр, өгөгдлийн түгээгүүр гэх хоёр түгээгүүрийн нэгдэл болно.Процессор эхлээд өгөгдлийн байрлалыг заасан санах ойн хаяг гэх тоог хаягийн түгээгүүрээр дамжуулан илгээнэ.Дараа нь өгөгдлийн түгээгүүрээр дамжуулан өгөгдлийг уншиж бичих үйлдлийг гүйцэтгэдэг. Анхдагч хадгалах байгууламж тогтмол биш учраас ганц ийм санах ойтой компьютер асах үед хийх үйлдлүүдийг нь заасан командын үүсвэргүй байх болно. Иймээс бага хэмжээтэй асаах программ (BIOS) агуулсан тогтмол анхдагч хадгалах байгууламж буюу зөвхөн унших ойгоос (ROM) компьютерт анхдагч ачаалал өгнө.


Регистр //Үйлдлийн систем

Регистр нь процессор дээрх өндөр хурдтай мэдээлийг дамжуулж чаддаг санах ой. Боловсруулалтанд орхоосоо өмнө бүх утга регистр т дүрслэгдсэн байх ёстой байдаг. Жишээ нь 2 тоог үржлээ гэж бодоход 2 тоо нь регистрт байрласан байх ёстой мөн утга нь ч гэсэн регистрт байрладаг. ( register өгөгдлийнхөө утгыг авхаас илүүтэйгээр өгөгдлийн санах ойн хаягыг авах аргаар илүү хэрэглэдэг)

Өгөгдөл /Утга / ийг Үйлдлийн системд дамжуулдаг 3н арга байдаг. Хамгийн энгийн арга нь утга аа Register ээр дамжуулах. Заримдаа дамжуулах утга нь register ийн тооноосоо их байдаг тохиолдлууд байдаг. Ийм тохиолдолд утгуудаа бүхэлд нь багцлаад эсвэл жагсаалт болгоод санах ойд хийн тэр санах ойн хаягаа регистр лүү шилжүүлдэг. Энэ арга нь Линух болон Соларис үйлдлийн систэмүүдэд түгээмэл хэрэглэддэг. Утга аа Stack хэлбэрт шилжүүлэн үйлдэлийн систэмээр тайлуулан уншуулж дамжуулж ч болдог. Гэхдээ зарим үйлдэлийн систэм багцлаж дамжуулахын илүүд үздэг ба энэ нь дамжуулах утгад нь хязгаарлалт байх шаардлагагүй юм.

32 бит Процессортд зориулсан үйлдэлийн систэмийн регистр бүрийн урт 32 бит байдаг. Харин 64 бит Процессортой нь 64 бит уртай байдаг.

Ихэвчлэн регистр ийн өгөгдөл оролт гаралт нь программист байтугай хэрэглэгчдэд илэрхий байдаг. Зөвхөн ассемблер хэл л регистрийг нарийн удирдаж ашиглаж чаддаг. Харин дээд түвшиний хэлүүдэд хөрвүүлэгч (хөрвүүлэгч ) нь дээд түвшины үйлдлийг доод түвшинрүү хөрвүүлж регистрт хандах боломж олгодог

Эх сурвалж Operation System concepts 7th edition