Рафаэль Маркес Альварес (исп. Rafael Márquez Álvarez, 1979 оны хоёрдугаар сарын 13-нд Мичоакан мужийн Самора хотод төрсөн) — Мексикийн хөлбөмбөгчин бөгөөд Италийн «Эллас Верона» болон Мексикийн шигшээн цэвэрлэгээ, хагас хамгаалагчийн байрлалын шилдэг тоглогч юм.

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Рафаэль Маркес
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр Рафаэль Маркес Альварес
Хоч El Kaiser de Michoacán
Мэндэлсэн 1979 оны 2 сарын 13
Мексик, Мичоакан, Самора де Идальго
Иргэншил Мексикийн далбаа Мексик
Өндөр 182 см
Жин 66 кг
Байрлал төвийн хамгаалагч
арын хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Италийн далбаа Эллас Верона
Дугаар 4
Тоглогчийн замнал
Багийн замнал*
1996—1999 Мексикийн далбаа Атлас 77 (6)
1999—2003 Фрацын далбаа Монако 87 (5)
2003—2010 Испанийн далбаа Барселона 163 (9)
2010—2012 АНУ-ын далбаа Нью-Йорк Ред Буллз 44 (1)
2013—2014 Мексикийн далбаа Леон 48 (1)
2014—одоо Италийн далбаа Эллас Верона 5 (0)
Шигшээ**
1997—одоо Мексикийн далбаа Мексик 124 (16)
Олон улсын медалиуд
Холбоодын цом
Алт Мексик 1999
КОНКАКАФ Алтан цом
Алт Мексик/АНУ 2003
Мөнгө АНУ 2007
Алт АНУ 2011
Америкийн цом
Хүрэл Парагвай 1999
Мөнгө Колумб 2001
Хүрэл Венесуэл 2007

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 10 сарын 5-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2014 оны 6 сарын 29-нд шинэчлэв.

Замнал засварлах

Мексикийн Атласаас замналаа эхэлсэн Рафаэль Маркесийг 7 сая еврогоор Францын Монако 1999 оны Америкийн цомд гялалзсан чилийн Пабло Контрерасийн элсүүлэн улсдаа аваргалсан түүхтэй.

Испанийн Барселона 2003 онд Маркестай гэрээлэв. 2005 он, Барселона лигт түрүүлэхдээ бэртэлтэй хагас хамгаалагчид болох Тиаго Мотта, Эдмилсон болон Херард Лопесийн оронд Маркесийг тувт тоглуулав. Аваргуудын лигийн шувтаргад анхны Мексик тоглогч болон Арсеналын эсрэг 2006 оны тавдугаар сарын 17-нд оролцсон.

Маркес 2006 оны ДАШТ-ий дараахан Барселонатай гэрээгээ 2010 оны зургаадугаар сар хүртэл 38.5 сая еврогоор гэрээлжээ.

Америкийн Нью-Йорк Ред Буллзэд 2010 оны наймдугаар сарын 1-нд 3.5 жилээр гэрээгээр элссэн[1] ба 2012 оны арванхоёрдугаар сард нутгийнхаа Леонд ирсэн билээ.

2014 оны наймдугаар сарын 4-нд Сери А-гийн «Эллас Верона» багт элсэв. [2]

Шигшээ засварлах

1997 оны хоёрдугаар сарын 5-нд Мексик, Эквадорын тоглолтонд анх гараалсан. 1998 оны ДАШТ-д сонгогдоогүй ч 2006[3], 2010[4] оны ДАШТ-д гоолдсон Маркес дөрөв дэх ДАШТ-д ахлагчаар оролцон шинэ амжилтыг тогтоожээ.[5][6]

 
2014 оны ДАШТ-д Марселог хамгаалан тоглож байгаа Маркес

Улмаар зургаадугаар сарын 23-нд Хорватыг ялахад (3:1) гоолдон[7] гурван ДАШТ-д дараалан гоолдсон анхны Мексик, гурван өөр ДАШТ-д гоолдсон Куаутемок Бланкогийн удаад тодорсон юм.[8]

Амжилт засварлах

Мексик
Монако
Барселона
Нью-Йорк Ред Буллз
  • Дорнод бүсийн аварга (MLS): (1) 2010
Леон

Нийт: 21 цом

Хувийн
  • 1999 оны Францын лигийн шилдэг хамгаалагч
  • 2005 оны Хойд Америкийн шилдэг тоглогч
  • 2006 оны дэлхийн шилдэг гутгаар хөлбөмбөгчин (IFFHS)
  • 2008 оны торгуулийн цохилтын тэмцээний аварга (Free Kick Masters)

Лавлах холбоос засварлах

  1. "New York Red Bulls sign Mexican National Team captain Rafa Marquez". New York Red Bulls. Retrieved 1 August 2010.
  2. http://www.tggialloblu.it/pages/388782/hellas_verona/marquez_all_hellas_ecco_come_e_nato_il_colpo.html Rafael al Verona Telenuovo
  3. "Argentina 2-1 Mexico (aet)". BBC Sport. Retrieved 24 June 2006.
  4. Clarke, Raghavan, Liz, Sudarsan. "World Cup 2010: Host South Africa tie Mexico,1-1, in opener". Washington Post. Retrieved 12 June 2010.
  5. "Rafael Marquez makes history by captaining Mexico in FOURTH World Cup as they take on Cameroon in Natal". Daily Mail. 14 June 2014. Retrieved 14 June 2014.
  6. Keh, Andrew (16 June 2014). "Despite a Wayward Journey, Márquez Is a Rock for Mexico". New York Times. Retrieved 17 June 2014. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  7. "Croatia 1-3 Mexico". BBC. 23 June 2014. Retrieved 24 June 2014.
  8. "Rafael Márquez iguala a Cuauhtémoc Blanco al marcar en tres mundiales". El Mundo Deportivo (in Spanish). 24 June 2014. Retrieved 24 June 2014.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)

Гадны холбоос засварлах

Загвар:Эллас Верона багийн бүрэлдэхүүн