Рафаэла Силва (1992 онд төрсөн) — Бразилын жүдочин. Олимп, дэлхийн аварга.

Рафаэла Силва
тамирчны тухай
Бүтэн нэрRafaela Lopes Silva
Рафаэла Лопес Силва
Төрсөн өдөр1992 оны 4 сарын 24 (1992-04-24) (31 настай)
Төрсөн газарБразил, Рио-де-Жанейро
Улс, орон Бразил (ХБНБУ)
Тамир, спортэмэгтэй жүдо
2016-09-01-ы байдлаар мэдээлэв.

Тамирчин засварлах

Рафаэла Силва жүдогийн 57 кг жинд өрсөлддөг. 2016 оны Рио-де-Жанейрын олимпод Унгарын Хедвиг Каракаш (өмнөх олимпод Силваг ялсан), Румыны Корина Кэприориу нарыг дийлж, шигшээ барилдаанд Монголын Доржсүрэнгийн Сумъяаг ялж алтан медаль хүртсэн.

2013 оны ДАШТ-д Америкийн Марти Мэллойг ялж алтан медаль, 2011 оны ДАШТ-д Марти Мэллойг ялсан ч Японы Сатоо Айкод дийлдэн мөнгөн медаль хүртэж байв. 2013 оны багийн ДАШТ-д Силватай Бразилын баг мөнгөн медаль зүүсэн. Силва 2014 оны ДАШТ-д 5-р байр эзэлж, 2015 онд хоёрын даваанд бүдэрчээ.

Пан-Америкийн наадмын мөнгө (2011), хүрэл (2015) медальтай. Пан-Америкийн АШТ-ийн хошой алтан медальтай.

Хувь хүн засварлах

Рафаэла Силва 1992 оны 4 сарын 24-нд Бразил улсын Рио-де-Жанейро мужийн Рио-де-Жанейро хотын Баруун дүүргийн Сидаде-де-Деуш (Бурхны хот) хороо хэмээх ядуусын хороололд төрж өсчээ.

7 настайгаасаа жүдогоор хичээллэсэн. Эцэг нь Луиш Карлос. Ракел Силва хэмээх эгчтэй.

2012 оны олимпын дараа хэвлэлээр доромжлуулж байсан бол 2016 онд анх удаа олимпын наадам хүлээн авч байгаа Бразилд тус олимпын эхний алтан медалийг нь авчирсан амьдрал тэмцэл нь түүнийг хэвлэлийн баатар болгожээ.

Гадаад холбоос засварлах