Пүнлүү (ханз. 俸祿) нь цалин хөлс, шан харамж гэсэн утгатай Хятад гаралтай үг юм.

Манж Чин улсын үед Монголын ноёдод төрөөс олгодог байсан шан харамж буюу цалингийн хэмжээг пүнлүү гэж нэрлэдэг байжээ. Пүнлүүг мөнгө болон торгоор бодож жилээр олгодог байжээ.